“Эрдэнэс Тавантолгой” нүүрсний метан хийн цооногийн төсөл хэрэгжүүлнэ

-12082014-1407822830-75937267-photonewsimg20130104102805IMG_4010Монгол-Солонгосын эдийн засгийн форумын төлөөлөгчид өнөөдөр Өмнөговь  аймаг дахь “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс”-ийн үйл ажиллагаатай танилцаж байна.

Мөн үеэр “Эрдэнэс Тавантолгой”-д нүүрсний метан хийн цооногийн төслийг нээх үйл ажиллагаа болно хэмээн албаныхан мэдэгдлээ. Уг төслийг “Эрдэнэс Тавантолгой” компани БНСУ-ын “Корей газ” корпорацитай хамтран хэрэгжүүлэх юм байна. “Корей газ” корпорацийн захирал Ян  Юнг Мюнг хэлэхдээ, “Монгол Улс нүүрс, зэс, уранаар дэлхийд эхний 10-т жагсдаг.  Манай улсын хувьд эрчим хүчнийхээ 96 хувийг гаднаас авч байна. Техник технологийн хувьд Монгол Улстай хамтран ажиллах бүрэн боломжтой” хэмээв.

Түүнчлэн төлөөлөгчид үдээс хойш  малчин айлд зочилж, монгол ахуйтай танилцах юм байна.

Б.Заяа

Монцамэ агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих