ОХУ-д нисэхийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэнэ

1Зам, тээврийн сайд А.Гансүх, ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколовын урилгаар тус улсад энэ сарын 6-9-ний өдрүүдэд ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын үеэр Зам, тээврийн сайд А.Гансүх ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколовтой уулзаж, хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцсан юм. Тухайлбал, төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх, УБТЗ ХНН-ийн техникийн шинэчлэл, Монгол Улс, ОХУ-ын ИНЕГ хоорондын болон МИАТ, “Аэрофлот” компаниудын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож тодорхой ойлголцолд хүрсэн байна.

Түүнчлэн ОХУ-ын Агаарын тээврийн агентлаг, Москва хотын улсын их сургуулийн харьяа Иргэний нисэхийн их сургууль болон “Аэро союз” нисдэг тэрэгний компанид зочилж, үйл ажиллагаатай нь танилцан тус сургуульд Монгол оюутнуудыг сургах, иргэний нисэхийн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхээр болжээ.

Д.Эрдэнэсувд


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих