Бэлгийн сулрал уу?, Бэлгийн хямрал уу?

6pl3jqgb6383kk59dlt25cj04mЭрчүүд бэлэг эрхтнээ хөвчрөхгүй байх ч юм уу, хөвчирсөн ч удаан барьж чадахгүй бол бэлгийн сулралд орчихлоо хэмээн гутардаг. Гэтэл яаран тэгж оношлолгүй үнэхээр бэлгийн сулралд орж уу, эсвэл бие сэтгэлийн хямрал байж уу гэдгийг мэдэх хэрэгтэй.
Эмэгтэйчүүд сэрэл нь хөдөлж, дур хүсэл төрөөгүй ч бэлгийн харьцаанд орох чадвартай байдаг. Харин эрчүүдийн хувьд бэлэг эрхтэн нь хөвчрөөгүй бол сексийн талаар бодохын ч хэрэггүй байдаг.
Бэлэг эрхтэн нь сул хөвчрөх, эсвэл бүр хөвчрөхгүй байх, хөвчирсөн ч удаан барих чадваргүй болох зэрэг нь зарим эрчүүдэд бүр архагшсан байдаг аж. Энэ нь,
-Сэтгэлзүйн
-Бие махбодийн,
-Хавсарсан шинжтэй байдаг байна.

Бэлгийн сулралд орсноо яаж мэдэх вэ?
-Унтаж байх юм уу, сэрэх үед бэлэг эрхтэн чинь огт хөвчирдөггүй бол,
-Хүссэн үедээ бэлэг эрхтнээ гараараа оролдоход хөвчирдөггүй бол,
-Сэтгэлзүйн болон бусад эмчилгээ хийлгэсэн ч байдал өөрчлөгдөхгүй байвал энэ нь бэлгийн сулрал байх магадлалтай
Эрдэмтдийн хийсэн судалгаагаар нийт эрчүүдийн 15-20 хувь нь ямар нэг өвчин эмгэгээс болж бэлгийн сулралтай болдог гэнэ. Тухайлбал,
-Гэмтэх,
-Чихрийн шижин,
-Хэт таргалалт,
-Архинд донтох зэрэг архаг өвчнүүдийн улмаас бэлгийн сулралд ордог байна.

Ямар нэг өвчин эмгэггүй хэрнээ сэтгэл зүйн байдлаас болж эрчүүд бэлгийн хямралд ордог. Үүнд:
-Унтаж байх үед юм уу, сэрэх үед бэлэг эрхтэн чинь өөрөө аяндаа хөвчирдөг бол.
-Хүссэн үедээ бэлэг эрхтнээ гараараа оролдон хөвчрүүлж чаддаг бол
-Дур тавих хүртлээ удаан хугацаанд хөвчрөлөө барьдаг бол. Энэ нь бэлгийн харилцагчдын хоорондын ямар нэг асуудлаас болсон гэсэн үг. Хэрэв бэлгийн хямралд орсон бол юуны өмнө өөртөө итгэлтэй бай.
-Сайн унтаж амар,
-Зөв хоолло,
-Ажлын ачааллаа зохицуул,
-Бэлгийн хамтрагчтайгаа харьцах харьцаанд чинь ямар нэг өөрчлөлт гарсан бол түүндээ анхаарлаа хандуулаарай.


URL:

Сэтгэгдэл бичих