Израиль, “ХАМАС” дахин 72 цаг гал зогсоож эхлэв

527-1407719570991a09cd88c9157ad8551010b1d68684_LИЕРУСАЛИМ. /Xinhua/. Өнөөдрөөс эхлэн Газын зурваст дахин 72 цаг гал зогсоохыг хүссэн Египетийн саналыг Израиль болон Палестины “ХАМАС” бүлэглэл хүлээн авчээ.

Орон нутгийн цагаар өчигдөр шөнө дунд буюу 21:00 цагт эхэлсэн 72 цаг гал зогсоох хугацаа нь хэлэлцэгчид урт хугацаанд эвлэрэх асуудлыг хэлэлцэхэд тус болно гэж найдаж байна. Газын зурвасын босогчдын халдлагыг зогсоохын тулд өнгөрсөн долдугаар сарын 8-нд Израиль цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш 2000 орчим хүн амь насаа алджээ.

НҮБ-ын мэдэгдсэнээр, амь насаа алдсан хүмүүсийн 1900 гаруй нь палестин хүмүүс. Тэдний олонх нь энгийн номхон иргэд байжээ. Харин Израилийн талд 75 хүн амь үрэгдсэний гурав нь энгийн иргэн аж. Газын зурвасын эрүүл мэндийн албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, өчигдөр мөн Израилийн агаарын цохилтод 13 палестин хүн амь үрэгджээ.

Г.Доржханд

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих