З.Алтай гишүүн баярласан байхдаа
Ардчилсан намынхан сонгуулийн тогтолцооны талаар ямар байр суурь баримтлахаа сэтгүүлчдэд мэдээлэх үеэр УИХ-ын гишүүн З.Алтай танхимд орж ирсэн байлаа.
Тэрбээр Ардчилсан намынхан ямар шийдвэр гаргасан тухай онцгой сонирхож, өрөөндөө хүлээж тэвчсэнгүй бололтой.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэгийн яриаг чих тавин анхааралтай сонсож суусан З.Алтай гишүүний нүүрэнд мишээл тодорч ирэх тэр мөчид Ардчилсан намынхан пропорциональ хувилбар давамгайлсан саналаа хамгаалахаар болсноо мэдэгдэж байсан юм.
Ямартай ч З.Алтай гишүүнээс гадна УИХ-ын гишүүн С.Оюун, Д.Энхбат нар ч тэдний шийдвэрт талархаж байгаа биз.
URL: