Авлигачин бэлддэг монгол арга

 - Фельетон -

1. Авлигачны дамжаа

Хүүгийн нэр “Авлига”. Та итгэхгүй л дээ. Гэхдээ л үнэн шүү. Нас гурав. Цэцэрлэгт явдаг. Аав, ээжээ ажилдаа явахад дагаж уйлдаг.

Алган дээр нь ганцхан чихэр тавьчихаар больчихно. Эмээ нь цэцэрлэгт нь хүргэж өгдөг. Хувцаслах гэхээр мөн л уйлчихна. Ганцхан чихэр өгөхөөр больчихно.

2. Авлигачны сургууль

“Авлига” хүү сургуульд оров оо. Хичээлдээ явахгүй гээд гэдийчихнэ. Чихэр өгөхөөр авахгүй. 100 төгрөг өгчихвөл дагаад шогшино. Дунд ангид орлоо, зан нь хэвээрээ. Атгадаг нь 1000 төгрөг болж өсчээ. Нэмэгдэл гэж бас нэг юм гараад иржээ. “А” авбал 1000, “В” авбал 500 төгрөг. Харин торгууль байхгүй, тийм тогтолцоо үйлчлэхгүй. Ахлах ангид ороод ирэв. Ханш суга өснө биз. Арга нь ч бас өөр. Өмнө нь авдаг байсан нөхөр өгдөг болжээ.


Шалгалтууд эхэллээ. “Ээж ээ, энэ жил их хариуцлагатай жил. Би ихэнхи хичээлдээ гайгүй л дээ. Математикийг л нэг ойлгодоггүй юм. Яг одоогийн байдлаар бол “С” хавьцаа байгаа. Ядаж л “В” болох хэрэгтэй. Багш ядруухан амьдралтай юм шиг байгаа юм. Үргэлж л “Хавтгай дэлгэцтэй том зурагттай болохсон. Хөлбөмбөгийг хажуугаас нь харах шиг үзнэ дээ” гэх юм. Түүнийг нь аваад өгчих л дөө”. Ёсоор боллоо.

Конкурс эхэлжээ. “Аав аа, уначихлаа. Би оюутан болмоор байна. Гэхдээ ирээдүйд боломжтой местэнд очихоор сургууль шүү. Нэг тийм сургууль байх нь байна аа. Хахууль нь таван сая гэх юм.

3. Авлигачны их сургууль

“Авлига” хүү хүссэн сургуульдаа оржээ. Хичээлд явахаасаа илүү баардаж, шоудаж явдаг болов. Эцэг, эхийнх нь санаа зовно. Үүнээс болоод “Чамаас л болсон” гэдэг үгтэй.

Сургууль төгсөх боллоо. “Нэг багш ороосоор байгаад унагаж мэдэх нь. Тэгвэл ч өнгөрлөө. Юун боломжийн ажил. “Машин авах гэсэн чинь мөнгө дутаад байна” гээд болдоггүй. Тэр нь шалихгүй ээ. Долоо орчим сая төгрөг гэсэн”. Бүтэв.

“Авлига” хүү төгсчээ. Ашигт малтмалын чиглэлээр аятайхан ажил байна. Орох ханш нь арван сая гэнэ. Бүтлээ. Энэ бол авлигачин бэлддэг монголчуудын шилдэг арга билээ.

Эх сурвалж: “Маш нууц” сонин www.wikimon.mn

Г.Мөнхнасан

URL:

Сэтгэгдэл бичих