ТЕГ-ын байр 21-нд дуудлага худалдаанд орно

13454_750Төрийн өмчийн зарим байрыг дуудлага худалдаагаар худалдахаар болод байгаа билээ. Гэсэн ч дуудлага худалдаанд худалдан авагч ирээгүйн улмаас зарим байрны дуудлага худалдаа хойшлоод байгаа.

Дуудлага худалдаанд Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолбор багтаад байгаа боловч эхний хэдэн удаагийн дуудлага худалдаа амжилтгүй болсон байна.

Тиймээс дуудлага худалдааны товыг дахин зарлажээ. Өнгөрсөн хугацаанд таван удаагийн дуудлага худалдааны товыг зарлаад байсан ч оролцогчид саналаа ирүүлээгүйн улмаас өнөөг хүртэл хойшилсоор байгаа аж. Тэгвэл ээлжит дуудлага худалдааг энэ сарын 21-нд хийхээр зарлажээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих