Энэтхэгийн нэхмэлийн магнат Pankaj Parakh Төрсөн өдрөөрөө 4 кг алтан цамц хийлгэж өмсчээ
Pankaj Parakh 4 кг гаруй жинтэй цэвэр алтан цамцтай ажээ. Ямар ч мэргэжил, туршлагагүй тэрээр Энэтхэгийн нэхмэлийн бизнест тэргүүлдэг, олон сая фунтын хөрөнгийн эзэн аж.
Тэрээр өнөөдөр түүний 45 насны төрсөн өдөр нь тохиож байгаа бөгөөд энэ тэмдэглэлт өдөрт зориулан 4 кг гаруй жинтэй алтан цамц хийлгэжээ. Тэрээр хэлэхдээ “Би Мумбай дахь Хинду бурханы Ариун сүмд очиж амжилттай яваадаа талархаж залбирал үйлдэх үедээ ямар нэгэн онцгой зүйл өмсөхийг хүссэн” гэжээ. Түүний өмссөн алтан цамц нийт 127.000 фунт стерлингийн үнээр бүтсэн байна.
Мумбай хотоос 260 км зайд байрлах Yeola дахь гэрээсээ алтан цамцаа өмсөн гарч, гудамжаар алхсан нь хэвлэлийнхний дуранд өртөж, анхаарлыг нь өөрийн эрхгүй татжээ. Тэрээр хэлэхдээ, гудамжинд таарсан эрэгтэй эмэгтэй хүмүүс бүгд атаархсан харцаар харж байсан. Би хэзээ ч 2.58 кг-аас бага жинтэй алтан эдлэлтэй гарч байгаагүй. Хүүхэд байхаас л алт миний сэтгэлийг татаж эхэлсэн. Тэр сонирхол олон жилийн дараа жинхэнэ хүсэл болж хувирсан. Тэртээ 23 жилийн өмнө гэрлэж байхад хүмүүс намайг эхнэрээсээ илүү их алтан эдлэл зүүсэн нь ичгэвтэр хэрэг гэж шүүмжилж байсан. Би ердөө л Хааны металлд дуртай хүн” гэжээ. Түүний алтан цамцыг сүүлийн хоёр сарын турш 20 орчим гар урчууд 3200 цаг зарцуулан урласан байна.
URL: