Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга С.Баясгаланг АТГ-аас шалгаж эхэллээ
Хөрөнгө орлогын мэдүүлгээ дутуу, худал мэдүүлсэн гэх үндэслэлээр Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга С.Баясгаланг АТГ-аас шалгаж эхлээд байна. Эх сурвалжийн мэдэгдсээр С.Баясгалан нь өөрийн эзэмшил болон эхнэрийнхээ нэр дээрх компаниудыг дутуу мэдүүлсэн, мөн банкнаас авсан зээл, орон сууц болон автомашинаа мэдүүлээгүй зэрэг нь баримтаар нотлогджээ. Тодруулбал тэрээр “Монхангай” группээс хувь эзэмшдэг ч ХОМ-тээ тусгаагүй аж. Ингэснээр авлигын эсрэг хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчиж байгаа юм.
Ами
Оллоо.мн
URL: