“Хотын дарга аа Та битгий хуц”

Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл төв замаар явсан машинаас татвар авах тухай журмын төслийг НИТХ-ын  тэргүүлэгчдэд өргөн барьсан нь өнөөдөр шүүмжлэлийн гол бай болоод байна. Дээрх шийдвэртэй хэн ч маргах нь ойлгомжтой юм.
Э.Бат-Үүл даргын өргөн барьсан төсөлд  дурдсанаар Улаанбаатар хотын төв  замаар зорчсон машинтай иргэд сард 40-50 мянган төгрөгийн татварыг  хотын захиргаанд төлж байх гэнэ. Ингэхдээ Баруун дөрвөн замаас 13 дугаар хорооллын уулзвар, “Гэсэр” сүмээс Сансарын тунелийн баруун уулзвар, Ж.Самбуугийн гудамж, Залуучуудын өргөн чөлөө, Бээжингийн гудамжнаас урагш Энхтайваны өргөн чөлөөгөөр машинтай зорчсон иргэд төлбөр төлдөг болох юм байна.  Ингэхдээ төлбөр төлөөгүй жолоочийг 07.00-22.00  цагийн хооронд дээрх замуудаар явахыг хориглох аж. Тиймээс үүнийг олон хүн эсэргүүцэж байгаа бөгөөд твиттерийн жиргээчид хамгийн ихээр буруушааж байна.  Э.Бат-Үүл даргад хандсан шүүмжлэлийн үгс тасрахгүй үргэлжилсээр байна.  Тэдний дундаас нэгийг нь энд онцолж байна.  Твиттерийн идэвхтэй жиргээч Ж.Мөнхжаргал Хотын мээрт хандан “Баатар гуай таныг НЭГДVГЭЭР ЭГНЭЭГЭЭР явж болохгvй гэхэд бид бvгд ЗА гэсэн. Машинаа 1 өдөр УНАХГVЙ БАЙ гэхэд чинь ЗА л гэсэн.  Зогсох есгvй газар зогссон байна гээд АЧААД явахад чинь (80000төгрөг) ЗА л гэсэн. САР БVР 50,000 төгрөг төлөөд ХОТООР ЯВ гэдгийг чинь харин хvлээж авч vнэндээ чадахгvй нь. ТАНД хэлэх НЭГ ЗӨВЛӨГӨӨ байна. Та битгий хуц аа” хэмээн жиргэсэн байна.  Үүнийг олон, олон жиргээчид дэмжиж байгаагаа илэрийлсээр байна.

Д.Анар

URL:

Сэтгэгдэл бичих