Сайхан инээмсэглэл хүнд гэрэл гэгээ ид шидийг бий болгодог

beautiful-smileСайхан инээмсэглэл хүнд гэрэл гэгээ ид шидийг бий болгодог. Сайхан инээд нь зөвхөн сэтгэл санааг сэргээгээд зогсохгүй. Аз жаргалын даавар болох эндорфиныг ялгаруулдаг. Инээхэд өрц, хэвлийн булчин өвөрмөцөөр ажиллаж, зүрх судасны ажиллагаа сайжирч, элэгний эд эс чийрэгжин нойр хоолонд сайн, сэтгэл санаа өндөр, дотор уужим болдог.

Энэ нь уур цухалдал, гуниг, гутралаас ангижруулдаг байна. Инээд өвчин намдаадаг. Хүнийг инээх үед ялгардаг аз жаргалын даавар болох эндорфин нь бидний махбодын жинхэнэ өвчин намжаах эм юм. Түүнээс гадна хүн инээж байх үедээ өвчнөөсөө хөндийрч, хэдэн минут ч болов өвчнөө мартдаг байна.

Инээд нь арьсыг сэргээдэг. Хэрвээ та байнга инээдэг бол үнэтэй гоо сайхны эмчилгээг мартаж болно. Учир нь инээд нүүрний булчинг сэргээж, цусны эргэлтийг сайжруулдаг байна. Үүний ачаар хүний нүүрний арьс туяарч, өнгөлөг болж харагддаг байна.

-Инээд дархлааг сайжруулна.
Инээд нь халдварт өвчинтэй тэмцэхэд тустай. Хүн чин сэтгэлээсээ инээсний дараа амьсгалын замаар антител их хэмжээгээр ялгарч гардаг байна. Энэ нь нян, вирүсээс хамгаалахад тустай. Инээд нь мөн түүнчлэн хорт хавдар зэрэг янз бүрийн өвчинтэй тэмцэгч лейкоцитийн ялгаралтыг нэмэгдүүлдэг.

-Инээд нь зүрхийг эрүүлжүүлдэг. Инээдний ачаар цусны судасууд тэлж, цусны эргэлт сайжирдаг. 10 минут инээхэд л цусны даралт илт буурч, холестерин үүсэх эрсдэл багасдаг байна. Инээд нь зүрхэн дахь дайрлагад өртөх магадлалыг бууруулдаг гэнэ.

-Инээд уушгийг хөгжүүлдэг. Инээд бол багтраа, бронхитоор өвчилсөн хүмүүсийн хамгийн шилдэг дасгал юм. Инээж байх үед уушигны үйл ажиллагаа идэвхиждэг. Ингэснээр цусанд хүчилтөрөгч орох нь ихэсч, чийгийн зогсонги байдлыг цэвэрлэдэг байна. Зарим нэгэн эмч нар инээдний үйлчилгээг цээжний эсийн физиотерапитай харьцуулан үздэг.

-Инээд биеийн галбирыг хадгалдаг. Инээд бол аэробикийн дасгалын нэг төрөл. Учир нь инээж байх үед бид их хэмжээний хүчилтөрөгч ялгаруулдаг. Энэ нь зүрхний үйл ажиллагааг хэвийн болгож, цусны эргэлтийг сайжруулдаг байна. Инээдийг “дотоод” аэробик ч хэмээн нэрлэдэг. Учир нь инээд нь дотоод эрхтнүүдэд массаж болж, илүү үр дүнтэй ажиллахад тус хүргэдэг. Инээд нь мөн гэдэс, нуруу, хөлийн булчинг хөгжүүлдэг. Нэг минутын инээд нь 10 минут хүндийг өргөх буюу 15 минут дугуй унасантай тэнцэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих