Лу.Болд сайд Монголыг 30 жилийн дотор хөгжүүлэх төлөвлөгөө гэгчийг зохиожээ

20140808012030АН-ын зүгээс Монгол улсыг хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөө гэж арав арван жилээр тооцсон нарийн төлөвлөгөө гаргасан юмсанж. Ер нь эрх барьж буй нам болгон л улс орноо ингэж хөгжүүлнэ гэсэн алс хэтийг харсан төлөвлөгөө зохиодог нь гарцаагүй. Ганцхан эрх барьж буй нам ч биш улс төрийн зохион байгуулалттай бүлэг ч гэсэн иймэрхүү алс хэтийн стратеги төлөвлөгөө гаргаж улс төрийн үйл ажиллагаа явуулдаг биз ээ. Энэхүү төлөвлөгөөн дээрээ үндэслэн мөрийн хөтөлбөр зохиож ямар нэг сонгуульд ордог нь эргэлзээгүй юм. Тэгтэл АН-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Лу.Болд өөрийнхөө боловсруулсан Монгол улсыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөний хажуугаар дайруулан зүтгүүлж “Энэ төлөвлөгөөний дагуу явбал манай улс ирээдүйд суга хөгжинө. Миний зохиосон энэ төлөвлөгөө АН-ын төлөвлөгөөнөөс хэд дахин илүү үр дүнтэй, нарийн судалгаатай сайн төлөвлөгөө” хэмээн магтаад салахаа байжээ.

Мөн уг төлөвлөгөөгөө дэмжээд өгөөрэй хэмээн УИХ-ын гишүүн болгонд албан бичиг явуулж, ар өвөргүй гуйх болсон байна. Гэтэл яг нарийндаа уг төлөвлөгөөг УИХ-ын гишүүн Лу.Болд ганцаараа боловсруулаагүй юмсанж. Тэрбээр Хятад улсаас манай улсад суугаа элчин сайдтай хамтран 2040 он хүртэл Монгол улсыг хөгжүүлэх төлөвлөгөө гэгчийг зохиосон юм гэнэ. Тэгэхээр уг төлөвлөгөө нь Монголын бүхий л зүйлийг урд хөршөөс хамааралтай болгохоор зохиогдсон байж болзошгүй гэсэн сэжиг төрүүлж байгаа юм. Түүхэнд  Хятадын амбан сайд Чень И хэмээгч түшмэл Ар Монголыг хөгжүүлэх 64 зүйлийн гэрээ бичиг гэгчийг хийж шанзав Бадамдоржоор дамжуулан Монголын ноёд, түшмэд нарт танилцуулж байсан гэдэг. Уг 64 зүйлийн гэрээ нь мөн л Монгол улсыг ирэх 30 жилийн дотор ингэж тэгж хөгжүүлнэ гэсэн утга агуулгатай зүйл байсан гэдэг. Гэвч Богд хаан уг гэрээг хүлээж аваагүйн улмаас удалгүй Хятады Сүй Шю Жан генерал 40 мянган цэрэгтэй Монголд орж ирээд автономит засаглалын хүчээр устгаж байсан удаатай. Түүх давтагдахаараа эмгэнэл болдог гэдэгсэн. Хэрвээ 1919 оны түүх дахин давтагдаж байгаа бол яах аргагүй Монголын орчин цагийн эмгэнэл болох вий.

 

Б.Мөсөн

agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих