Н.Энхбаяр бусдаас луйвардсан байрандаа МАХН-ыг байрлуулж байсан уу?

527-1407304162fba20dd124748P_gsМонгол улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярт дахин эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Тодруулбал  Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан  2011 оны 12 сарын 01-ний өдөр “Империал Гоулд” ХХК-ний өмчлөлд байсан, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Гэндэнгийн гудамжинд орших 900 метр квадрат талбай бүхий  2 давхар байрыг эзэмшил газрынх нь хамт 1,5 сая доллараар худалдан авахаар тохиролцон, өдгөө интерполоор эрэн сурвалжлагдаж буй буй  өөрийн төрсөн дүү Н.Энхтуяагийн нэр дээр бүртгэлтэй “Эскон” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэнгэлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулуулжээ. Ингэхдээ гэрээнд тухайн байрыг худалдан авах үнийг 500,000 доллар гэж тусгасан ч  үлдэгдэл мөнгөө өнөөдрийг хүртэл төлөлгүй уг байрыг эзэмшиж байсан АНУ-ын иргэн Г-д онц их хэмжээний хохирол учруулсан байна.

Дээрх үндэслэлүүдээр МАХН-ыын дарга Н.Энхбаяр, түүний төрсөн дүү Н.Энхтуяа, Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн дэд сайд асан Б.Тулгын төрсөн ах Б.Хуяг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар  ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж эхэлсэн аж.
Үүнтэй холбоотойгоор МАХН-ын төв байрыг битүүмжилж, үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа юм байна.

Б.Болд


URL:

Сэтгэгдэл бичих