Секс тогтмол байх нь чухал
Хижээл насанд хурьцлын тоо хэмжээ хэт олширвол өтлөх үйл явц түргэснэ.
Эсрэгээр хэт цөөрвөл түрүү булчирхайн шүүрэл биед ихээр хуримтлагдаж, төмсөгний үйл ажиллагааг дарангуйлна. Тиймээс ахимаг насанд сексийн тоо хэмжээ олон, цөөн байхдаа биш, хамгийн гол нь тогтмол байх нь л чухал.
- Тогтмол хэвийн бэлгийн амьдрал бол бие махбодын өвчин эсэргүүцэх чадлыг сайжруулахаас гадна мэдрэлийн үйл ажиллагаанд дэм болж, хөнгөн шингэн байхад туслана.
- Биеийн тарга, бэлгийн дур хоёрын хооронд ямар нэгэн хэмжээний холбоо байдаг. Эрэгтэй хүн “дургүй” болоод ирэхээрээ таргалж, таргалаад ирэхээрээ “дургүй” болчих нь цөөнгүй бий.
- Сексийн хувьд хүний бие махбод их хэмжээний эрч хүч алддаг. Залуу хүн бол насны аагаар хоол унд голохгүй, нэг сайн нойр авчихвал болчихдог, нас ахисан хүнийг сайн хоол, цайгаар л тайлна. Бог малын махаар, хонины гуяар шөл хийж уувал биеийн алжаал, ядаргааг сайн тайлж, тэнхээ тамир сайн авхуулдаг ажээ. Мөн аминдэмээр баялаг хоол идэх нь зөв.
- Шүд сайн бол бэлгийн чалх ч сайн байна гэдэг. Шүдийг бэхжүүлэхэд тараг, ааруул, бяслаг зэрэг төрөл бүрийн цагаан идээ тустай.
- Өглөө үдэш байнга явган явах нь эрүүл мэндэд хамгийн ашигтай “эм” болно. Дээд давхарт цахилгаан шатаар гарахыг урьтал болгохын оронд явган явж гарахыг хичээ. Ингэснээр доод мөч, хөлийн судас тэлж, бага аарцагт цус тогтохоос сэргийлж бэлгийн үйл ажиллагааг бас сайжруулна. Ер нь явган явах нь эмчилгээний биеийн тамирын нэг бүрэлдэхүүн хэсэг болдог.
URL: