Б.Шархүү: Цагдаагийн ажилтанд гомдолтой байна
Малайз улсад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монголын иргэн Э амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хэл сурахаар явсан 25 настай бүсгүйг тус улсын цагдаагийн байгууллагаас амиа хорлосон байдалтай олдсон талаар манай талд мэдэгдсэн ч талийгаач бусдын гарт амь үрэгдсэн байж болзошгүй олон баримт дэлгэгдсэн билээ. Гэвч есөн сар орчмын өмнөх энэхүү хэрэгт одоо хүртэл буруутан олдоогүй байна. Энэ тухай хохирогчийн ээж Б.Шархүү “Хэрэг замхрах хандлагатай байна. Охиныхоо төлөө бүх газраар явсан. Ямар ч нааштай хариу ирсэнгүй. Малайзын талынхан ч таг болсон. Талийгаач амьд байхдаа бүхий л бололцоогоороо наашаа мэдээлэл өгч байсан. Гэвч аварч чадаагүйдээ харамсах юм. Хэргийг шалгаж байсан цагдаагийн ажилтанд гомдолтой байна” гэв.
zuunii medee
URL: