Тувагийн иргэн хар тамхи тээвэрлэжээ
Увс аймгийн Бөхмөрөн сум дахь хилийн 88 дугаар гармаар Тува улсын иргэн хар тамхи биедээ авч яваад баригджээ. Тодруулбал, К нь уржигдар Бөхмөрөн сумын малчин айлын гаднаас морь хулгайлахыг завдсан байна. Гэрийн эзэн хилийнхэнд шуурхай мэдэгдсэнээр К-г үйлдэл дээр нь барьжээ. Тэрээр морь хулгайлаад зогсохгүй биедээ хар тамхи авч явсныг аймгийн Прокурорын газраас мэдээлэв. Тува улсын иргэнд хийсэн үзлэгээр хар тамхины төрлийн нунтаг цагаан бодис илэрсэн бөгөөд хэмжээ, нэршлийг нь нарийвчлан тогтоолгохоор шинжилгээнд өгчээ.
URL: