Б.Есүгэн охины амийг хохироосон иргэдэд ял оноолоо
Хичээлээ тараад ээж, дүүтэйгээ явж байсан Б.Есүгэн охин барилгын компанийн хариуцлагагүй үйлдлээс болж амиа алдсан. Хоёр жилийн өмнөх уг хэрэгт “Төгс гүрэн” компанийн ажилчид хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөнөөс замын тусгаарлах хэсэгт явж байсан 12 настай Б.Есүгэн охины амь насыг хохироосон юм. Тэгвэл дээрх хэрэгт буруутгагдаад байсан тус компанийн ажилчид болох Г.Гантөмөр, Б.Дашням нарын таван хүнд ял оноожээ. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Гантөмөр, Б.Дашням нарт тус тус 1.6 жилийн хорих ял, Д.Болдын барилгын үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээр хасч, хоёр жил хорих ял оноосон байна. Харин Б.Саранхүү, Б.Буянтэгш, О.Батмөнх нарын барилгын үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14.040.000 төгрөгийн торгох ялыг оногдуулсан байна.
URL: