УДЭТ-ын жүжигчин Б.Тамир ахиж эмэгтэй хүнд итгэхгүй гэжээ

20140805081420Монголын тайз дэлгэцийн урлагт амьдралаа зориулж яваа тэр ч утгаараа олны хүндлэлийг хүлээж ирсэн урлагийн гэр бүлүүдийн нэгийг СТА жүжигчин О.Бат-Өлзий, МУГЖ жүжигчин С.Сарантуяа нарын гэр бүл гэдэгтэй маргах хүн гарахгүй байх.

Тэгвэл анх “Boom town” хамтлагаас урлагийн гараагаа эхэлсэн УДЭТ-ын жүжигчин Б.Тамир жүжигчин аав ээжийнхээ авьяасыг өвлөж авсан нэгэн. Хүний амьдралд олон зүйл тохиолддог. Олны танил хүмүүст бусдын л адил  жаргал, зовлон ээлжлэн гардаг. Алган дээр дэлгээд тавьчихсан юм шиг тэдний гуниг, жаргалыг олонд дэлгээстэй байдаг. Мэдээж тэд хэнд ч амьдралынхаа талаар ярихыг хүсэхгүй л дээ нууц байлгахыг чухалчилдаг. Гэсэн хэдий ч бичигдээгүй хуулийн жамаар хэвлэлийн хуудаснаа тархдаг юм. Энэ нь бас нэг талын олны танил байх хэцүүгийн нэгээхэн хэсэг. Тухайлбал, Хэн нэгэнтэй үерхэж, уулзаж учирч байгаад салах тохиолдол гаргахад л шуугиан дэгдчихдэг талтай. Үүний нэгэн тод жишээ нь жүжигчин Б.Тамираа, Г.Золзаяа нар.

Хосуудын салалтын талаар маш олон янзын мэдээлэл бичигдэж тэр хэрээрээ олон хүний сонирхлыг татдаг. Нэг хэсэгтээ л тэд хэвлэлийн баатар болоод авсан. Эхнэр, охиноо орхисныхоо дараа Б.Тамир ахин мэргэжил нэгт Н.Мөнхсоёл гэх бүсгүйг сонгосон гэдгээ олон нийтэд өөрөө зарласан.

Гэвч бас л тэдний хамтын амьдрал удаан үргэлжилсэнгүй саяхан салжээ. Энэ талаар Б.Тамираа ахиад л сайн таньж мэдээгүйгээсээ болж саллаа. Дахиж хүнд итгэхгүй байх аа итгэл минь дууссан хэмээжээ.

 

Б.Мөсөн

agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих