Дамбын Хишигжаргал Булганы сум бүрт 10 сая төгрөг, урилгын хамт хүргүүлжээ

20140805010124Халхын сайн эрсийн энэ цагийн төлөөлөл гэгддэг Дамбын Хишгээ буюу Д.Хишигжаргал “Моодуун хаан” гэх группыг байгуулж, малын эм тариа, уул уурхай, барилга гэх хэд хэдэн салбарт хүч үзэж яваа. Түүний байгуулсан групп өдгөө хуучнаар Залуу техникчдийн ордны хашаан дотор 12 давхар шилэн барилга сүндэрлүүлсэн аж. Тэрбээр валют зарах хориотой байх үед 300 ам.доллар зарсан хэргээр шоронд сууж, түүнээсээ хойш Центрпойнтын гэх хэрэгт гүтгэгдэн онгоцны буудлаас баривчлагдсан тухайгаа ярьсан нь бий. Одоо ажил, амьдрал нь тогтож, бизнест хөл тавьсан тэрбээр хурдан моринд чинхүү зүрх сэтгэлээ зориулж, хэдэн адууныхаа дэргэд хүүхдүүдтэйгээ байгаа адил байдаг юм билээ.

Улсын наадамд хэд хэдэн удаа хүлгээ айрагдуулсан түүнийг энэ жил Сар шинийн өмнөхөн Монгол Улсын Манлай уяач цол тэмдгээр шагнасан бөгөөд тэрбээр энэ хүндтэй цолныхоо найрыг бусдын адил ресторанд биш харин төрж өссөн нутгийнхантайгаа хамт наадам хийж тэмдэглэх шийдвэрийг гаргажээ. Түүний цолны мялаалгын наадам төрж өссөн Булган аймгийн Гурванбулаг суманд нь наймдугаар сарын эхээр болох бөгөөд Хөгнө хан гэх нутгийнхаа сүрлэг уулыг тахиж, эртний маягийн томоохон наадам хийхээр бэлтгэл ажлаа хангажээ. Д.Хишигжаргал нутагтаа түмэн адууны баяр хийхээр шийдсэн бөгөөд энэ зорилгоор Булган аймгийн 16 сум болгон руу 10 сая төгрөг, урилгын хамт илгээж, уугуул нутгийнхаа моринд дуртай ард иргэдийг энэ арга хэмжээнд өргөнөөр оролцохыг урьжээ. Бага хүү Х.Мөнхжингөө улс төрийн чиглэлээр Хятадад сургаж буй манлай уяачид бодсон зүйл ч байх магадлалтай. Булган хангай нутгийг долоо хоног бүр зорих болсон Д.Хишигжаргалын цолны найрыг хүлээсэн хүмүүс их байгаа гэнэ шүү.

 

Б.Мөсөн

agshin.mn


URL:

Нэр: Зочин Огноо: 4 June 2016

Булган аймгийн рашаант сумын хөгнө хан уулын өвөрт хятадуудын гар хөл болсон улсууд мөн нэг өвөр монгол, хэдэн хятадууд гурвалжин будаа тарьж байна.Нутгийн малчид малын бэлчээрээ хятадуудад алдаж байгаагаа сумын дарга нартаа хэлсэн боловч үл тоож. Үгийг нь сонсохгүй байна.Аргаа барсан малчид хэнд хандахаа мэдэхгүй байна.Малын бэлчээрээ чөлөөлж өгсөн хүнд сонгуулын саналаа өгөхөөр ярилцаж байна.

Сэтгэгдэл бичих