В.Путин энэ сард Монголд айлчлах уу?
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ гэж “ИТАР-ТАСС” агентлаг мэдээллээ. “ИТАР-ТАСС”-ын мэдээлснээр, ОХУ-ын төрийн тэргүүний айлчлалын үеэр Монгол, Оросын тал визний дэглэмийг цуцлах хэлэлцээрт гарын үсэг зурж магадгүй аж. Монгол Улс Владимир Путины айлчлалын үеэр энэхүү хэлэлцээрийг байгуулна гэдэгт итгэж байгаа бөгөөд Гадаад хэргийн яамд энэ асуудлаарх ойлголт хэдийнэ ирсэн байна.
Монгол Улс ОХУ-тай хоёр орны хооронд визгүй зорчих асуудлыг таван жил гаруй хэлэлцсэн бөгеөд В.Путины айлчлалын үеэр энэ асуудлыг цэгцлэхийн дээр ОХУ-аас шинэ хөрөнгө оруулагчид болон жуулчдыг татах хүсэлтэй байна. Өнгөрсөн зун В.Путин Монгол Улстай хөдөлмөрийн шилжих хөдөлгөөний хуульд гарын үсэг зурсан. Энэхүү гэрээг таван жилийн хугацаатай байгуулсан ч харилцан зөвшилцсөний үндсэн дээр хоёр жилийн хугацаанд автоматаар сунгах талаар заажээ.
Өөрөөр хэлбэл, ОХУ өсөн нэмэгдэж буй Монголын уул уурхай болон барилгын салбар дахь хятад ажилчдын тоог хязгаарлаж, орос ажилчдаар орлуулахыг хүсч байна. Тэгвэл “ИТАР-ТАСС”-т В.Путиныг энэ намар Япон улсад айлчилна гэж мэдээллээ. Харин энэ айлчлал Монгол Улсад хийх Халхын голын дайны 75 жилийн ойтой холбогдуулсан айлчлалын өмнө юм уу дараа болох нь тодорхойгүй байна.
Гэхдээ Монгол Улсад хийх айлчлалын дараа болж магадгүй. В.Путиныг тун удахгүй Япон улсад айлчилна гэж тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ өнгөрөгч бямба гаригт мэдэгдсэн бөгөөд В.Путин өнгөрөгч долоо хоногийн эхээр Японы Засгийн газрын Украины асуудлаар ОХУ-ын эсрэг чангаруулсан хориг арга хэмжээ авахаар төлөвлөсөнтэй холбогдуулан Токиод айлчлахаар төлөвлөжээ.
В.Путин, Шинзо Абэ нар энэ айлчлалын үеэр хоёр орны хооронд үл ойлголцол үүсгээд буй хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхээр зорьж байна. Уг нь Сан-Паулуд хэвлэлийн бага хурал дээр Ш.Абэ “Украины мөргөлдөөнд энхийн гарц олно гэдэгт Токио итгэж байсан. “Их Долоо”-гийн орнууд ОХУ-тай хамтарч дипломат шийдэл олохоор ажиллах ёстой” гэж мэдэгдсэн юм.
ОХУ, Японы удирдлагууд өнгөрөгч хоёрдугаар сард хоорондоо утсаар ярих үөэр В.Путиныг энэ намар Токиод айлчлах талаар тохиролцоонд хүрчээ. Харин Украин дахь нөхцөл байдал муудсантай холбогдуулан Токио В.Путины айлчлалын бэлтгэлд өөрчлелт ороогүй гэдгийг нэг бус удаа мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, В.Путин Монголд айлчлахаасаа емнө Японд айлчлахаар төлөвлөжээ. Харин түүний хувьд Монгол Улс төлөвлөөгүй айлчлал байсан бөгөөд энэ айлчлал болон Японд хийх айлчлалын хоорондох хэт ойрхон байдал Халхын голын дайнд оролцогч гурван орны түүхийг сөхсөн эмзэг асуудал болох нь дамжиггүй.
Тэгвэл В.Путин үүнтэй холбогдуулан “ИТАР- ТАСС”-ын мэдээллээс зөрөн есдүгээр сард Монгол Улсад айлчилж болзошгүй. Халхын голын 75 жилийн ойг Монгол Улс наймдугаар сарын сүүлээр тодруубал, 27-нд тэмдэглэхээр төлөвлөж байгаа бегөөд В.Путин өсдүгээр сард айлчилбал энэ ойд оролцохгүй. 2000-2008, 2012 оноос ОХУ-ын Ерөнхийлөгчөөр гурав дахиа сонгогдон нийтдээ арав гаруй жил Кремлийн тэргүүнээр ажиллаж буй В.Путин төрийн тэргүүний хувиар өнгөрсөн хугацаанд 150 гаруй төрийн, албан ёсны, ажлын айлчлал хийж 100 орчим оронд зочилсон ч Монгол Улсад айлчилж байгаагүй. Харин энэ айлчлал түүний хувьд Монгол Улсад хийх анхны айлчлал.
Нөгөөтэйгүүр энэ айлчлалын гол шалтаг нь Халхын голын ой байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж В.Путинтай өнгөрөгч тавдугаар сарын 20-21-нд Хятадын Шанхай хотноо болсон Ази, Номхон далайн 6vc нутгийн энх тайван, аюулп/й байдлын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үөэр уулзах үеэр Халхын голын дайны 75 жилийн ойд урьж, “Ирэх наймдугаар сард Халхын голын ялалтын 75 жилийн ой тохионо.
Энэ бол бидний хамтын ялалт. Тиймээс энэ түүхт ойг хамтран тэмдэглэх хүсэлтэй байна” гэж нэг үгээр хэлбэл Монгол Улсад айлчлахыг урьсан. Үүний далимд ОХУ-тай хоёр орны эдийн засгийн уламжлалт хамтын ажиллагааг эрчимжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хамтарсан компаниудын үр ашгийг сайжруулах, төмөр замын хамтын ажиллагаа, ялангуяа Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх Орос, Хятадын өсөн нэмэгдэж буй худалдаанаас авах татвар, орос, монгол иргэдийн харилцан зорчих визний хөнгөлөлтийн талаар харилцан ашигтай, бас хамгийн боломжит»хувилбараар гэрээ байгуулахыг хүсч байгаа.
Үүний тулд Монгол Улс ОХУ-Хятад-Монгол болон ОХУ-Монгол гэсэн уулзалт хийх хүсэлтэй байгаагаа В.Путинд илэрхийлсэн. Ялангуяа төмөр замын транзит тээврийн асуудлаар ОХУ-Хятад-Монгол гурван талт уулзалт Улаанбаатар хотноо зохион байгуулах саналтай байгаагаа В.Путинд хэлсэн. Үүний хариуд В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ОХУ-д хариу урьж, дээрх асуудлаар тухтай ярилцахыг хүссэн.
Тэгвэл Ц.Элбэгдоржийн тавьсан санал болон ОХУ-тай хамтран ажиллах гэрээний нөхцлийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Санкт-Петербург хотноо зочилж үргэлжлүүлэн хэлэлцсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Шанхайн дээд хэмжээний уулзалтын үөэр В.Путинээс гадна Хятадын Ерөнхийлөгч Си Жинпинтэй уулзах үөэрээ Хятад-Монголын хооронд дипломат харилцаа тогтсоны 65, Найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 20 жилийн ой энэ онд тохиож байгааг онцлоод энэ түүхэн жилд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үүднээс Си Жинпинийг Монголд айлчлахыг урьсан.
Үүнтэй холбогдуулан Хятадын талаас Си Жинпиний Монгол Улсад төрийн тэргүүний хувиар хийх анхны айлчлалыг судалсан. Си Жинпин Хятадын экс Еренхийлөгч Ху Жинтаогийн орлогч байхдаа Монгол Улсад айлчилж байсан бөгөөд Хятадын албаныхан түүний төрийн тэргүүний хувиар хийх анхны айлчлалыг Монголын наадамтай зэрэгцүүлэхээр төлөвлөсөн ч Си Жинпин эдгээр өдрүүдэд Латин Америкийг зорьж, Бразильд болсон “БРИКС”-ын дээд хэмжээний уулзалтад оролцож дараа нь Аргөнтин, Венөсуэль, Кубад зочилсон.
Тиймээс түүний дараагийн том арга хэмжээ нь Халхын голын ой болж таарч байна. Өөрөөр хэлбэл, Си Жинпин Халхын голын ойгоор ирж, В.Путин ирэхгүй бололтой. Ямартай ч, 2008-2012 онд ОХУ-ын төрийн тэргүүнээр ажилласан Дмитрий Мөдвөдөв 2009 оны наймдугаар сард Монгол Улсад айлчилж Халхын голын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцсон юм,
Э.Төгсжаргал
Эх сурвалж: Монголын үнэн
URL: