Барилга дээрээс унаж амиа алдсан залуусыг танихгүй гэжээ

45Өнгөрсөн долдугаар сарын 20-нд Хан-уул дүүргийн 15 дугаар хороо “Orange town”-ны хувийн цэцэрлэгийн барилга дээрээс хоёр хүн унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Уг осол тухайн өдрийн 11.00 цагийн үед гарсан бөгөөд ар гэрийнхэнд нь 12.00 цагийн үед утсаар мэдэгдсэн байна. Талийгаачид 25 настай залуус байсан бөгөөд тэд барилгын компанид ажилладаг байжээ. Тухайн цэцэрлэгийн барилга дээр талийгаач Г цагийн ажил хийдэг байсан бол түүний хамт дээврээс унаж амиа алдсан залуу цагийн ажил хийхээр очсон байжээ. Гэтэл тэднийг барилга дээрээс унаж амиа алдсаны дараа барилга хариуцсан даамал болон барилгын захиалагч нар нь зөрүүтэй мэдээлэл өгч байгаа аж. Тодруулбал, зарим нь талийгаачдыг огт танихгүй хэмээж байгаа бол нэг хэсэг нь тэднийг архидан согтуурч байгаад барилга дээр гарч амиа алдсан хэмээн буй гэнэ. Ингээд болсон явдлын талаар Г-гийн эхнэр Э.Отгонцэцэг болон түүний эгч Э.Солонго нартай ярилцлаа.

-Осол болсон өдөр яг юу болсон юм ба. Та бүхэнд энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл байгаа юу?

-Манай нөхөр 2014 оны долдугаар сарын 20-ны өдөр  Хан-уул дүүргийн 15 дугаар хороо “Orange town”-ны хувийн цэцэрлэгийн барилга дээр ажиллаж байгаад дээвэр дээрээс нь унаж амь насаа алдсан. Тухайн үед манай талийгаачийн хамт нэг ажилтан цуг дээвэр дээрээс унаж хоёулаа газар дээрээ нас барсан. Гэтэл тэр үед барилга дээр хамт ажиллаж байсан дарга болон ажилчид нь бидэд зөрүүтэй мэдээлэл өгч байгаа. Зарим нь талийгаачдыг дээвэр рүү тагтаа харах гэж гараад хөл алдаж унаад нас барсан хэмээж буй. Харин зарим нь архидан согтуурч байгаад унасан гэж байна. Гэхдээ нэг гэрч бий. Түүний хэлж байгаагаар манай талийгаач хамт амиа алдсан залуугийнхаа хамтаар барилгын багаж аваачиж өгөхөөр дээвэр рүү гараад ажлаа хийж байгаад унасан гэж хэлсэн. Надад нөхрийг минь нас барсан тухай 12.00 цагийн үед утсаар хэлсэн. Тухайн өдөр 11.02 цагт Яаралтай түргэн тусламжийн 103-т дуудлага өгсөн байсан. Тэд дөрвөн давхар мансарттай барилгын дээвэр дээр ажиллаж байсан юм билээ.

5mb29jmrh5j8gh89bs9003su0c

-Барилга хариуцаж байсан мэргэжилтнүүдтэй нь уулзсан уу. Тэд ямар тайлбар өгч байна?

-Тухайн цэцэрлэгийн барилгын захиалагч нь иргэн н.Батбилэг гэдэг хүн бий. Тэр хүн “Тийм хүмүүс манай барилга дээр ажиллаж байсан гэдгийг би мэдээгүй, хараагүй, үзээгүй” гэж бидэнд хэлсэн. Гэтэл тухайн өдөр тэр Батбилэг гэдэг хүн барилга дээрээ талбай хариуцсан инженерээр ажиллаж байсан юм билээ.

-Талийгаач тэр цэцэрлэгийн барилга дээр хэр удаан ажилласан юм бэ?

-Тэр өдөр манай хүнийг гэртээ унтаж байхад нь 08.40 цагт хамт ажилладаг ах нь орж ирээд аваад гарсан. Тэд хамтдаа энэ тэнд барилгын ажил хийдэг байсан юм. Тэр үед  манай нөхрийн үндсэн ажил нь амарч байсан. Харин энэ цэцэрлэгийн ажил болохоор цагийн ажил байсан. Тухайн өдөр нөхөр маань ажлынхаа ахтай цэцэрлэгийн барилга дээр очиход тэднээр хийлгэнэ гэж байсан ажлаа Батбилэг захирал нь өөр хүмүүст даалгаад өгсөн байсан гэсэн. Манай хүн тэнд 15 хоног ажилласан байсан болохоор энэ хугацааныхаа ажлынхөө хөлсийг бодуулж авъя гэсэн юм билээ. Тэр үед бригад ахалж байсан хүн нь тэр хоёрыг машин дотруу сууж байгаарай, мөнгө аваад ирье гээд явсан гэсэн.Осол болсны дараа барилгын хүмүүс манай хүнийг пиво уусан, согтуу байсан. Тэгээд дээвэр дээр гарч тагтаа харах гэж байгаад унаад нас барсан гэж байгаа.Харин гэрч гээд байгаа залуу “Бид тухайн өдөр ямар ч согтууруулах төрлийн ундаа хэрэглээгүй” гэж надад хэлсэн. Мөн тэрбээр “Тэр хоёрын хийх гэж байсан дээврийн ажлыг Батбилэг дарга өөр хүмүүст өгчихсөн байсан. Гэхдээ тэр хоёр доор зогсож байхад дээвэр дээр тухайн ажлыг нь хийж байсан гурван хүний нэг нь багаж авчраад өгөөч гэхэд нь тэр хоёр багаж аваад дээвэр рүү гарсан” гэсэн. Осол болсны дараа манай хүн гартаа барилгын тавлагч бариад унасан байсан. Мөн нөгөө талийгаачаас холгүй гар дриль байсан гэсэн. Тэр хоёр хоёулаа ажлаа хийж яваад унаж нас барсан байхад тухайн барилгыг хариуцсан хүмүүс санаатайгаар архидан согтуурч яваад өнгөрсөн гэж хэлсэнд бид маш гомдолтой байгаа. Ослын үед тэнд байсан ажилчдынх нь хэлсэнээр олон хоног дараалан орсон борооны улмаас дээврээс дусаал гоожин тэр ажлыг хийхээр ирсэн гэсэн. Осол болох үед эхлээд манай хүн дээвэр дээрээс хальтраад унахад хамт байсан залуу нь туслах гэж байгаад араас нь унасан гэсэн. Гэтэл тухайн ослын дараа зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэсэг залуус архидан согтуурч байгаад хоёр нь баригдаж байсан цэцэрлэгийн дээвэр дээрээс унаж амиа алдаа хэмээн мэдээлж байсан.Өнөөдрийн байдлаар задлан шинжилгээний хариу гараагүй байхад хүний нэр төрд ингэж халдаж байгаад бид маш гомдолтой байна.

5u0qismpv98j7bgknl9rq5ia30

6oeq5m1ito5lthjj4ihs5btem9

-Талийгаачдыг анх хэн ажилд дуудсан юм бэ?

-Уг нь бригад ахалсан хүн рүү нь тэр цэцэрлэгийн барилгын захиалагч н.Батбилэг утсаар ярьж ирж ажлаа хий гэж дуудсан гэж бидэнд хэлсэн. Гэтэл тэрбээр очиход нь тухайн дээврийн барилгаас ус алдаад засуулах гэж байсан ажлаа өөр хүнд хүлээлгээд өгчихсөн байсан гэсэн. Мөн өөрийнх нь барилга дээр 15 хоног ажилласан хүнийг би огт танихгүй, мэдэхгүй, хараагүй гэж хэлсэн байгаа юм. Тийм бол юу гэж манай нөхөр ажилласан өдрийнхөө цалинг авах гээд тэнд хүлээж байх юм бэ. Барилга дээр ажиллаж байсан хүмүүсийн өгч байгаа мэдээллүүд байнга зөрүүтэй байна.Тэд дээвэр дээр байдаг тахиаг юугаар хийснийг харах гэж сониучирхан гараад хөл алдаад унаж нас барсан гээд эсвэл хэсэг залуус барилгын гадаа архидаж байгаад хоёр нь дотогш орж бие засья гээд дээвэр дээр гараад унасан гэж янз бүрээр л яриад байгаа. Тэр барилга гадуураа хамгаалалтын хашаа босголгүй барилгын ажлаа явуулж байсан хэрнээ тухайн осол болсноос хойш нэг цагийн дотор цэнхэр төмөр хашаа барин орж гарах хаалгаа жижиг тэргээр хаан биднийг очиход дотогш оруулахгүй байсан.Миний нөхөр цэл залуухан 25 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Бид 6 настай охинтой. Байрны подваль хөлслөн нөхөр маань гэр бүлээ тэжээх гэж барилгын ажил хийдэг байсан. Өдөр бүр надаас аавыгаа хэзээ ирэхийг асуух охиноо харах бүрт сэтгэл минь өмөрч байна. Миний хувьд нөхрөө цаг бусаар алдсандаа тэдгээр хүмүүст маш их гомдолтой байна. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага үнэн зөвөөр нь шийднэ гэдэгт итгэлтэй байна.2ho47vchggrtktliebop7tjo76

5d2thiggj2udrvs8lbsk0fs5u2


URL:

Сэтгэгдэл бичих