“Номхон далай-2014″ цэргийн сургууль өндөрлөв
Орон нутгийн цагаар 8-р сарын 1-нд, “Номхон далай-2014″ цэргийн сургуулийн хаалтын ёслол Америкийн Хавайн Форд арлын хурлын төвд болов.
Энэ удаагийн цэргийн сургуульд 22 орны 40 гаруй хөлөг онгоц, 200 гаруй нисдэг тэрэг, 25 мянган офицер дайчид оролцсон байна. Хятадын тэнгисийн флотоос 4 хөлөг онгоц, 2 нисдэг тэрэг, 1 шумбагч баг, 1 тусгай анги, 1 эмнэлэгийн анги томилсноор, нийтдээ 1100 офицер дайчид уг сургуульд оролцсон байна.
Сувдан гарам болон Хавайн ойролцоох тэнгист болсон “Номхон далай-2014″ цэргийн сургууль бол Америкийн тэнгисийн цэргийн Номхон далайн флотын командлалын газраас төлөвлөн, хоёр жил тутамд зохион байгуулдаг олон улсын хэмжээний цэргийн сургууль бөгөөд энэ онд “чадавх, дасан зохицох, хамтран ажиллах” гэсэн уриатайгаар 24 дэх удаагаа болсон нь энэ юм.
URL: