“Бэрэн” группын хариуцлаггүй үйлдлээс болж Хятад ажилчид, Монголын үндсэрхэг үзэлтнүүдийн хооронд мөргөлдөөн гарах дөхөв /фото/
Өнөө өглөө 8.30 цагийн үед 100 орчим БНХАУ-аас Монгол улсад түр ажиллаж буй Хятадууд Нийслэлийн төв талбай дээр жагсаал хийхийг завджээ.
Энэ үеэр “Босоо хөх монгол”,”Хас монгол” зэрэг үндсэрхэг үзэлт бүлгэмийн зарим төлөөлөгчид угтан, мөргөлдөөн гарах шинжтэй туйлын эвгүй нөхцөл байдал үүсэв. Азаар цагдаагийн байгууллагын албан хаагчид шуурхай ажиллаж, тэдгээр Хятад ажилчдыг яаралтай БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яаманд хүргүүлжээ.
Учир шалтгааныг магадлавал “Бэрэн” групп гэгчийн удирдлагууд олон сар ажиллуулсан Хятад ажилчиддаа цалинг нь өгөлгүй, удаа дараа доромжилж буй тул тэд Монголын засаг төрд хандая гэж шийдсэн гэнэ.
Мэдээж Хятадууд Монголын төв талбай дээр жагсаал хийвэл үндсэрхэг үзэлтнүүд эсэргүүцэж, мөргөлдөөн үүсэх магадлалтай байв.
Иймээс энэ мэт үр дагавар нь тун ноцтой байж мэдэх хариуцлаггүй үйлдэл хийж буй “Бэрэн” групп гэгчийн удирдлагуудад хуулийн арга хэмжээ авах цаг болжээ.
С.Сүрэн
URL: