Нүдний доод зовхины жижиг үрчлээг арилгах, багасгах үйлчилгээтэй маскууд
Нүдний зовхины арьс маш нимгэн, эмзэг байдаг. Хамгийн түрүүнд энд л жижиг үрчлээсүүд үүсэж эхэлдэг байна. Тиймээс энэ хэсэгтээ хамгийн их анхаарал хандуулах хэрэгтэй болдог.
1. Төмс болон яншуйны маск
Орц найрлага:
- 2 хоолны халбага яншуйны бэлдмэл
- 1 төмс
- 1 хоолны халбага ургамалын тос
Яншуйг бэлтгэхдээ 1 халбага жижиглэж хэрчсэн ногоон яншуйн дээр хагас стакан буцалсан ус хийж таглаад 15 минут байлгана, нухна. 1 хоолны халбага үрж жижиглэсэн түүхий төмсөн дээр 2 хоолны халбага яншуйн бэлдмэл, 1 хоолны халбага ургамлын тос хийж хутгана. Бэлэн болсон бэлдэцийг марлинд боож нүдэн дээрээ тавиад 15 минут байлгана. Маскаа аваад угааж болохгүй. Энэ маскийг орой бүр тавьж байгаарай.
2. хусны навчаар хийсэн маск
Орц найрлага:
- шинэхэн хусны навч
Атга хусны навчин дээр 1 стакан хүйтэн ус хийгээд 8 цаг байлгана. Энэ хандмалаа дугуй хөвөнд шингээгээд нүдэн дээрээ 15 минут тавиарай.
3. Оливын тостой маск
Орц найрлага:
- 1 хоолны халбага оливын тос
- 1 капсул Е витамин (эсвэл шинэхэн нимбэгний шүүс)
Оливын тосон дээрээ капсултай Витамин Е юмуу эсвэл нимбэгний 5-6 дусал шүүс хийнэ. Нүдний эргэн тойрны арьсан дээрээ түрхээд 10 минут байлгасны дараа Нанести смесь на глаза на 10 минут байлгаад, дараа нь нойтон сальфеткаар чийглэж нүдний доод зовхиндоо хөнгөн массаж хийгээрэй. Тэгээд мөсөөр нүднийхээ гаднаас дотогш чиглэлтэйгээр массаж хийнэ. Тэжээлийн тос түрхээрэй.
4. Зөгийн бал, овъёосны маск
Орц найрлага:
- 1 хоолны халбага зөгийн бал
- 1 хоолны халбага овъёосны гурил
- 1 ширхэг өндөгний цагаан
Зөгийн бал, овъёосны гурилаа холиод дээрээс нь өндөгний цагааныг хийж хутгана. Тэгээд нүднийхээ доод зовхинд тавиад хаттал нь байлгаарай. Дараа нь бүлээн усаар угаана.
5. Төмсний маск
Орц, найрлага:
- 1 түүхий төмс
- 2 цайны халбага хөөрүүлсэн сүү
- 2 цайны халбага бүхэл үрийн гурил
Төмсөө үрэгчээр үрж жижиглэнэ. 2 цайны халбага үрсэн төмсөн дээр мөн хэмжээний сүү болон гурил хийнэ. Бүгдийг нь сайтар холиод нүдний эргэн тойрны арьсандаа тавьж 15 минут байлгана. Дараа нь хүйтэн усаар угаагаад зовхины арьсанд зориулсан тэжээлийн тос түрхээрэй.
www.miss.mn
URL: