Samsung Electronics-ийн ашиг 20%-иар буурчээ

20140802064031Гар утас үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Samsung Electronics-ийн ашиг энэ оны 2-р улиралд 20%-иар буурсан байна. Ухаалаг гар утасны борлуулалт буурч, воны ханш чангарсан нь үүнд гол нөлөө үзүүлжээ. Тодруулбал Samsung 4-6-р сард 6.25 их наяд воны ашигтай ажилласан бөгөөд өнгөрсөн оны мөн үед ашиг нь 7.77 их наяд вонд хүрч байсан юм. 2013 оны 7-р сараас энэ оны 7-р сар хүртэлх хугацаанд воны ханш ам.долларын эсрэг 11%-иар чангарсан нь экспортоос хамааралтай байдаг Samsung зэрэг компаниудад сөргөөр нөлөөлсөн байна.

Сүүлийн жилүүдэд тус компанид гол дэмжлэг болсон зүйл нь гар утасны салбарынх нь амжилт байсан гэдгийг шинжээчид сануулж байна. Гэхдээ Хятадын Xiaomi, Huawei зэрэг компаниуд хямд үнэтэй гар утас гаргаж байгаатай холбоотойгоор  Samsung –ийн хувьд өрсөлдөөн ширүүсч байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих