Украйны асуудлаар гурван тал хэлэлцээ хийж байна
7-р сарын 31-нд Украйны зүүн хэсгийн асуудлаар олон улсын харилцаа холбооны гурван баг Беларусийн нийслэл Минск хотын захад байдаг ерөнхийлөгчийн ордонд хэлэлцээ хийж, Украйны зүүн хэсгийн өнөөгийн байдал, Украйн ба ОХУ-ын хилийн бүсийн хяналт удирдлага, Малайзны онгоцны ослын газарт шалгалт шинжилгээ хийж байгаа олон улсын мэргэжилтнүүдийн аюулгүй байдлыг баталгаажуулах, мөргөлдөгч хоёр тал “барьцаалагдсан хүмүүс” болон “олзлогсод”-ыг солилцох зэрэг асуудлаар санал бодлоо солилцсон байна.
Эх сурвалжид тэмдэглэснээр, гурван талт хэлэлцээнд Украйны экс ерөнхийлөгч Леонид Кучма, ОХУ-аас Украйнд суугаа элчин сайд Михайл Зурабов, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчид оролцсон байна. Украйны зүүн хэсгийн иргэдийн зэвсэгт хүчний төлөөлөгч ч уг хэлэлцээнд оролцсон гэжээ.
Мөн өдрийн хэлэлцээгээр ямар нэг тохиролцоонд хүрээгүй байна. Хэлэлцээнд оролцохоор ирсэн холбогдох талын төлөөлөгч, Украйн ба ОХУ-ын хилийн бүсийн хяналт удирдлагыг заавал чангатгаж, Малайзын онгоцны ослын газарт шалгалт шинжилгээ хийж байгаа олон улсын мэргэжилтнүүдийн аюулгүй байдлыг эрхбиш баталгаажуулах хэрэгтэй гэжээ. Хэлэлцээ 8-р сарын 1-нд Минск хотод үргэлжлэх болно.
\Ган\
URL: