Палестин Израйль 72 цаг гал зогсоохыг зөвшөөрчээ
Палестин Израйль хүмүүнлэгийн үүднээс 72 цагийн хугацаатай гал зогсоож, Кайрт урт хугацаагаар гал зогсоох тухай хэлэлцээнд оролцоно гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Жон Кери нар 7-р сарын 31-ний өдөр хамт мэдэгджээ.
Мөн өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Степан Дижарик Нью Йорк дахь НҮБ-ын төв байранд дээрх мэдэгдлийг тунхаглан уншсан байна. Мэдэгдэлд, НҮБ-ын Иерусалим дахь төлөөлөгч, Дундад дорнодын энхийн ахицын тусгай зохицуулагч нэгэнт баталгаа гаргаж, Газын зурваст нөхцөл болзолгүйгээр гал зогсоохоор талууд зөвшөөрсөн байна гэжээ.
Хэлэлцээрийн дагуу 8-р сарын 1-ний 8 цагаас эхлэн 72 цаг гал зогсоож, хугацаа уртасгахгүй нөхцөлд талуудын зэвсэгт хүчин энэ үеэр давшилт хийхгүй бөгөөд гал зогсоох хэлэлцээр эхлэхээс өмнө хүлээцтэй байж, өгсөн амлалтандаа хүрэх хэрэгтэй гэж мэдэгдэлд уриалсан байна.
URL: