Путин шиг улстөрчид л америкийг аварч чадахсан
Олигархууд байвал зохих газраа – торондоо орж байгаа !
“Америкийн Нэгдсэн Улсууд одоо Оросын урьд өмнө нь дайрч өнгөрсөн яг тэр замаар явж байна – гэвч манай консерваторуудын бодож байгаа шиг, бидэнд итгүүлэх гэж оролдож байгаа тэр утгаар биш ээ” гэж America Free Press – Америкийн Чөлөөт Хэвлэл-д америкийн нэрт сэтгүүлч, олон номын автор, радио хөтлөгч Майкл Коллинз Пайпер бичиж байна.
Тэгээд манай консерваторууд юу ч үгүй хоцорсон америкийн дундаж ангийн тэр хэсэгт ажилгүйдлийн тэтгэмж олж өгөхийн төлөө тэмцэж байгаа гэх хэдий ч тэд нар өнөөгийн энэ асар нөлөөтэй хүчирхэг олигархууд америкийн нийгмийг багалзуурдаж үхлийн барьцаа улам лавшруулж чангаруулсаар байгааг нь анзаарахгүй байгаа юм.
Консерваторууд маань үүнийг “бизнесийн эрх чөлөө” бас “америк зам” гэж өмөөрч өхөөрдөж байгаа ч харин Томас Джефферсон шиг манай хуучны уламжлалт үнэт зүйлүүдийг дээдлэгч үндэстний үзэлтнүүд энэ бүхнийг шал өөрөөр харж дүгнэж байна гэж Пайпер бичиж байна.
Яг одоо АНУлсад болж байгаа энэ үйл явдал бол үнэн хэрэг дээрээ ЗХУлс задран унахын өмнөх үеийн яг тэр үйл явдлуудыг санагдуулж байна. Тэр үед цөөн хэдхэн шуналтай цөөврүүд ба намын дээд түшмэдүүд нь [ТТГ-ын тусламжтайгаар - Орч.] ЗХУлсад 75 жил давамгайлж байсан коммунист намын үлдэгдлүүдийг ганхуулж байсан билээ.
Эдгээр арав хүрэхгүй тооны олигархууд гэгчдийн дийлэнх нь ядаж орос угшилтай ч биш [еврейчүүд байсан] ба тэд л Оросыг удирдах шинэ элит давхарга нь болсон байсан юм.
Тэд нар оросын ард түмнийг бүх зүйл дээр тонон дээрэмдэж эдийн засгаа цөлмөн хулгайлсан бөгөөд бас олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг ил далд худалдан авах замаар хяналтандаа оруулж ямар нэг хязгаарлалтгүй эрх мэдэлтэй болцгоож өөрсдийн эрх ашгийг Ротшильдын гэр бүлийнхэнтэй хамтран зүтгүүлэх болсон юм гэж америкийн энэ сэтгүүлч бичиж байна.
Өнөөдөр Америкт энэ бүхэнтэй олон талаараа төстэй нөхцөл байдлууд ажиглагдаж байна. “Америк мөрөөдлөөс урвасан нь” номондоо Дональд Бартлет, Джеймс Стил нар “эрх баригч анги” гэж яг онож нэрлэсэн зөвхөн тэр хүмүүст л ашиг хонжоотой байсан, манай хүмүүсийн “ажлын байруудыг устгасан тэр бодлогын цаад үндсэнд нь ёроолгүй шунал” л байсан гэж илчлэн шүүмжилж байгаа.
Та бүхэн Митт Ромнийн нөгөө уриалж байсан шиг, чөлөөт худалдаа болон “аутсорсинг” гэгчийн тухай сонсоо байлгүй дээ. Цагаан ордонд ажиллаж байсан Дэвид Стокман одоо Америкт “цөөн хэдхэн тойрон хүрээлэгчдийн капитализм” хөгжсөөр улам хүчээ авч байгаа тухай ярьж байна.
Энэ капитализм дотор нь уламжлалт консерватизмоос өөр юу л бол юу байдаг билээ: энэ капитализм л Америкийг өрөнд живүүлж төсвийн сүйрлийн өмнө аваачаад байгаа бөгөөд нөхцөл байдал ийм байсаар байхад тэд нар цэргийн зардлуудад асар их доллар зарцуулсаар байгаа нь АНУлсыг “дэлхийн жандарм” гэдэг үзлийг л улам бэхжүүлж байна. Үүнээс гадна маш цөөн хэдхэн тэрбумтнууд л америкийн энэ улстөрчдийг санхүүжүүлж байдаг билээ.
Гэвч энэхүү бодлогыг зүтгүүлэгчид Стокманы ярьж байгаагаар “сайтар шүүрдэн хаях хэрэгтэй байгаа” Уолл Стриитэд ч, цэргийн аж үйлдвэрлэлийнхэнд ч, ФедРезерв-д ч ямар ч санал шаардлага тавих чадваргүй байгааг тэр тэмдэглэж байгаа.
Харин Америкт социализм үүсчих вий гэж сандарч байгаа тэр хүмүүс энэ бүхнийг бүхэлд нь харахгүй байгаа бөгөөд Джон Николс, Роберт Маечесни мэтийн хэвлэлийн шүүмжлэгчдийн нэрлэж байгаа “долларкрати” – долларын эрх мэдэл засаглал гэдэг энэ үзэгдлийг анзаарахгүй байгаа мэт байгаа билээ.
Цөөн хэдхээн тэрбумтнууд – зүүн талаас бол араатан шиг дамын панзчин Джордж Соросоос авахуулаад баруун талаас Лас-Вегасын тоглоомын аж үйлдвэрлэлийн мангас Шелдон Адельсон ба түүний эхнэр, израйлын иргэн Мириам нар шиг либералчид бас консерваторууд л америкийн энэ улстөрчдийн санхүүжүүлж байдаг. Энэ бүхэн Орост болж байсан тэр үзэгдлийг өөрийн эрхгүй санагдуулж байна.
Гэвч одоо бол Орост энэ бүхэн хурдтай өөрчлөгдөж шинэ хандлага гарч ирж байна. Владимир Путин эдгээр шуналтай олигархуудын зэвсгийг өөрсдийнх нь эсрэг чиглүүлж байна.
Эдгээр хэт баячуудынх нь эрх мэдэл Оросын олон нийтийн мэдээллийн хэрэгслийн 70%-ийг хяналтандаа барьсаар байгаа хэдий ч Путин одоо олон нүүдэлтэй геоулстөрийн өрөг нүүж [тавдугаар цуваа] – дотоодын сөрөг хүчинтэйгээ төдийгүй Нью-Йорк, Лондон ба Тель-Авив дахь өдөөн хатгагчдын дунд дахь тэдний холбоотнуудтай бас тэмцэл хийж байна.
Энэ үйл явцын эцсийн үр дүн нь одоогоор бүрэн дүүрэн тодорхой биш байгаа ч гэсэн сионистуудын хяналтанд байдаг дэлхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд Путиныг дэлхий дахинг булаан эзлэхийг хүсч байгаа “далд социалист” гэж америкчуудад ухуулж сурталчилж [айлган сүрдүүлж] байгаа.
Гэвч чин үнэн бол хэрэв америкчууд өөрсдийн уламжлалт үнэт зүйлүүддээ – американизм гэнэ үү дураараа л бол, эргэн очихыг хүсч байгаа бол тэд яг өнөөгийн Оросын замаар замнах тэгээд Путин шиг тийм лидерийг олох зайлшгүй шаардлагатай болчихоод байгаад оршиж байгаа юм” гэж Пайпер эцэст нь дүгнэн бичиж байна.
Эх үүсвэр:
2. http://americanfreepress.net/?p=14820
Жич: Америкийн нийгмийн “үнэн зөв мэдээлэлтэй, толгойгоороо бодож чаддаг” хэсэг нь ингэж бичиж эхэлсэн нь тэнд санхүү-эдийн засгийн нөхцөл байдал нь үнэхээр хүнд болж байгааг шууд илтгэж байгаа хэрэг ээ… Харин ихэнх нь “ардчилсан” “чөлөөт” “хувийн” хэвлэлүүд, ТВ-ийн “ачаар” үүлэн дундаа хөвсөөр хөвсөөр хөвсөөр л байгаа!!!..
Судлаач Х.Болорболд
URL: