Газрын тосны бүтээгдэхүүний агуулахуудад шалгалт хийж байна
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шингэрүүлсэн хий цэнэглэх станцуудын гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын хэрэгжилтэд хяналт шалгалт зохион байгуулж, болзошгүй гамшгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсээс “Газрын тосны бүтээгдэхүүний агуулахад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын чиглэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт”-ыг энэ сарын 2-оос ирэх сарын 22-ны зохион байгуулж байна.
Тус шалгалтад улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүн борлуулдаг 120 гаруй агуулахаас идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй агуулах, шингэрүүлсэн хий цэнэглэх таван станц хамрагдаж байгаа аж. Шалгалтын явцад агуулахын сав, тоног төхөөрөмжийн битүүмжлэл алдагдсан, аюулгүй ажиллагааны дүрэм журам зөрчигдсөн, гал унтраах тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл дутуу, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, гамшгийн эрсдэл, эмзэг байдлын үнэлгээ хийгдээгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.
Хяналт шалгалтын үр дүнг Монгол Улсын Шадар сайд Уул уурхайн сайдад танилцуулан хяналт шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай шалгалтын үр дүнгийн талаар хурал зохион байгуулсан. Мөн сэтгүүлчдийн дунд хэвлэлийн бага хурал мөн зохион байгуулж, олон нийтэд мэдээлэхээр болжээ
Монголын мэдээ
URL: