Гавьяатын “гэр бүл” -ийн амралтын жаргалтай агшин

МУГЖ И. Одончимэгийг урлагт хайртай хүн бүр андахгүй сайн танина.  Тэрбээр 1989 онд УБДС-ийг жүжигчин мэргэжилээр, 2001 онд МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Хүүхэд, залуучуудын театрт ажиллаж байгаад 1991 оноос  УДЭТ-т ажиллаж байсан. 2001 оноос  “Х түц” продакшинд харьяалагдан өнөөг хүртэл ажиллаж байгаа билээ. Анх урлагт “Сэрүүн дуганы мөхөл” киноны гол дүрийг бүтээсэн.  Түүний мөрөөдөл нь кино өөрийн найруулсан дэлгэцийн бүтээлтэй болох байсан гэдэг. Тэгвэл энэхүү мөрөөдлөө биелүүлж “Сэргээш-3”, “Миний хөрш чөтгөр” зэрэг киног найруулан үзэгчдийн хүртээл болгосон.

Үзэгчид түүнийг “алаг нүдэн Одноо” хэмээн өхөөрддөг. Урлагт 20 гаруй жил хүчин зүтгэж яваа тэрбээр 30 гаруй кинонд гол болон туслах дүрийг бүтээсэн байдаг. Ганц охиноо өөрөө өсгөн, ганц бие явсан жүжигчин маань хэдэн жилийн өмнө Т.Бархүүтэй ханилсан. Олон насны зөрүүтэй тэднийг хамт амьдарч буйг сонссон олон түмэн удаан хамт байхгүй хэмээн гоочилж байсан. Тэгвэл өнөөг хүртэл хамтдаа байж, хайрандаа үнэнч ажил амьдралаа гялалзуулж яваад нь түүний фэнүүд баярладаг.

И.Одончимэг хоёр дахь охиноо 2011 оны 11 сард өлгийдэн авсан. Жүжигчин Т.Бархүүг дуурайсан хөөрхөн гүнждээ Сүндари хэмээх өвөрмөц нэр хайрласан.

Том охин нь мөн л энэ онд төрж хосуудыг өвөө, эмээ болгосон. Өнөр өтгөн гэр бүл энэ зун амралтаараа Дэлгэрхаан сумын “Аварга тосон” сувилалын газар очин амарчээ.

 

 


URL:

Сэтгэгдэл бичих