Золбин бөө нарын Засгийн газар
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэлэхдээ, өнөөгийн засгийн газрын гишүүд тэнгэр тайх, гал тахихаас өөр юм хийдэггүй, золбин бөө нарын засгийн газар болжээ хэмээн мэдэгдлээ.
Учир нь УИХ-ын гишүүн О.Содбилэгийн мэдэгдснээр, барууны хүн уулзвал эдийн засгийн алуурчид аа, сайн байна уу гэж мэндчилдэг Эдийн засаг, хөгжлийн яамны сайд “фортуна” Батбаяр бөө болж, тэнгэр тайж, гал тахиж онгодын хур буулгасаар байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг саяхан Цонжинболдогт овоо тахиж байгаа тухай мэдээлсэн. Тэр ерөнхий сайд болонгуутаа Бурхан халдуныг тахих гэж яваад төөрч будилж үхэх шахснаа ард түмэн та нарын лай ланчгийг зайлуулах гэж яваад балрах шахлаа гэж мэдэгдэж байсан.
Бөө-фортуна Батбаяр төрийн ордны төвд 200 саяын гэр бариулж, гал тахиулсан байна. Монгол эмэгтэй хүн энд орж гал тахилгад оролцож болохгүй, учир нь монгол эмэгтэйчүүд бүгд бузартсан гэж мэдэгдснээс болж Занаа тэргүүтэй эмэгтэйчүүд Үндсэн хуулийн цэцэд биднийг ялгаварлан гадуурхаж, доромжилж байна, монгол эмэгтэйчүүдийг бузартсан гэж гүтгэлээ хэмээн өгөхөд, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Амарсанаа хуулиас дээгүүр ёс заншил байдаг юм гэж хариу өгсөн байна.
Гэтэл удалгүй Тайландын Ерөнхий сайд хүүхэн ирж гал асааж, бүгдээрээ тайландын хүүхний гуя доогуур галаа харж байгаа зураг нийтлэгдсэн билээ. Бүх монгол эмэгтэйчүүд чив чимээгүй өнгөрсөн.
Фортуна гэдэг нь Карл Марксын “Капитал-” зохиолд бичснээр, далдын хар малгайтай, хэтэвч дүүрэн мөнгөтэй хүнийг хэлдэг гэнэ.
Эх сурвалж: “Хөх толбо” сонин
URL: