Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамны сүлжээнд гэмтэл гарчээ
Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамны дотоод сүлжээнд гэмтэл гарчээ.
Үүнээс болж тус улсыг зорихоор визээ хүлээж байсан иргэд багагүй хугацаанд саатах болоод байна. Мөн энэ асуудалтай холбоотойгоор тус улс руу нислэг үйлдэхээр төлөвлөж байсан авиа компаниуд алдагдалд орж магадгүй байгаа аж. Учир нь онгоцны тийзээ урьдчилан захиалсан иргэд виз нь гарахгүй удааширснаас болж АНУ руу явахаар төлөвлөсөн хугацаагаа хойшлуулах, зарим нь цуцлахаар авиа компаниудад хандаж эхэлсэн байна. Энэ мэдээлэлтэй холбогдуулан АНУ-ын Элчин сайдын яамны 70006001 тоот утсанд холбогдож, мэдээллийн ажилтнаас нь зарим зүйлийг тодруулсан юм.
Тэрбээр “Манай Элчин сайдын яамны системд бага зэргийн гэмтэл гарсан нь үнэн. Энэ ч утгаараа визний дардас наах ажил удаашралтай байгаа. Харин гадуур яриад байгаа шиг үйл ажиллагаа бүрэн зогссон юм байхгүй. Бид визээ олгоод, ярилцлагаа аваад явж байна. Гэтэл гадуур ярилцлагын цагаа хүртэл хойшлуулсан гэх ташаа мздзэлэя гареая бзйсан. Сүлжээнд гарсан гэмтлээ засч байгаа болохоор тун удахгүй байдал хэвийн болно. Санаа зовох хэрэггүй” хэмээсэн юм. Түүнчлэн энэ асуудалтай холбоотойгоор зарим эх сурвалжууд, “Бүх оронд байдаг АНУ-ын Элчин сайдын яамны системийг хакердчихсан. Үүнээс болж бүх оронд виз олголт удааширсан” гэсэн мэдээллийг өгч байсан юм.
Л.ГЭРЭЛ /ӨДРИЙН ШУУДАН/
URL: