Л.Гансүхийг баривчиллаа

-31072014-1406766543-1267261292-gansuhЕрөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг нэр бүхий гурван хүний хамт АТГ-аас баривчлан саатуулав.

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан цагаасаа эхлэн “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Харин өнгөрсөн жилээс Ерөнхий сайдын ахлах зөвл өх Л.Гансүх хариуцаж эхэлсэн юм.

АТГ түүнийг уг хөтөлбөртэй холбоотой хэмээн саатуулсан байна. Гол шалтгаан нь “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй гэж үзжээ. Учир нь Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлтээр, урьдчилсан байдлаар 3.6 тэрбум төгрөгийн хохирлын асуудал яригдаж байгаа аж.

Түүнтэй хамт баривчлагдсан гурван хүний тухайд Л.Гансүхийг УИХ-ын гишүүн, Байгаль орчны сайд байх үед туслахаар нь ажиллаж байсан болон ах дүү төрөл садан нь байж болзошгүй гэсэн мэдээлэл байна.

Д.Цэцэг

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих