Хүүхэд чинь халуураад байна уу?
-Халуурна гэдэг нь олон төрлийн вирусын халдвар юм уу, ямар нэг үрэвслийн хамгийн эхний шинж тэмдэг гэдгийг мартаж болохгүй.
-Хүүхэд ямар нэг хууч өвчингүй бол халуурах нь сайн.
-Халуурмагц нь эм тан өгөх гэж бүү яар.
-Биеийн халуун 38,3 хэм болоход тэр вирусын эсрэг дархлаа үүсдэг гэж үздэг.
-Аарц, халуун шөл, чацарганы шүүс зэргийг багавтар хэмжээгээр өгч болно.
-Халуун бүлээн шингэн зүйл ойр ойрхон өгөх хэрэгтэй.
-Хүйтэн жин тавьж болно. Гэхдээ зарим үед хүйтэн жин тавих нь бүр эсрэгээр ч эргүүлж ч мэднэ.
-Тасалгааны, гэрийн дулааны хэм жигд байх учиртай.
-Халуун бууруулах эмийг замбараагүй хэрэглэснээс болж хүүхдийн элэг гэмтэх зэрэг сөрөг үр дагавар гардгийг анхаарвал зохино.
URL: