Хамгийн нууцлаг өвчнүүд
Олон өвчнийг эмч нар хялбархан оношилж, жорын хуудсанд хэдэн үг татлах төдийхнөөр эдгээчихдэг. Гэвч тийм амар эмчлэгдэх нь бүү хэл, онош тавьж болохгүй өвчнүүд байдаг байна.
ДОХ
Хүний дархлалын олдмол хомсдолын тухай хүн төрөлхтөн 25 жилийн өмнө мэддэг болсон. Ийм олон жилийн өнгөрсөн хэдий ч энэ өвчний эм гараагүй л байна. ДОХ нь хөгжиж буй орнуудад хамгийн их “ургац” хурааж байгаа, дэлхий дээрх хамгийн харгис алуурчдын нэг хэвээр байна. Шимпанзе ДОХ тусдаг бөгөөд уг өвчин сармагчнаас хүнд халдварлаж болохыг эрдэмтэд тун саяхан тогтоожээ.
Альцгеймерын өвчин
Жирийн үед мартах санахтай энэ өвчин ямар ч хамаагүй. Өндөр настнууд голдуу тусдаг Альцгеймер өвчний үед ой санамж үгүй болдог бөгөөд өвчтөн бүрт янз бүрээр илэрдэг. Энэ өвчин чухам юунаас үүссэнийг одоо тогтоож чадаагүй, өвчнийг эмчлэх үр нөлөөтэй арга ч олдоогүй байна.
Салхинд цохиулах
Энэ өвчин намар болгон дэлхий даяар хэдэн тэрбум хүнийг хэвтэрт ороход хүргэдэг учрыг яг таг тогтоогоогүй байна. Өвчин эдгэрэхэд антибиотик бус, цаг хугацаа, тахианы шөл л ихэвчлэн тус болдог ажээ.
Шувууны томуу
Халдвар тээгч нь шувуу болох томуугийн хүчтэй вирусын дархлаа харамсалтай нь хүмүүст тогтоогүй байна. Уг өвчний вирус хувирч, жирийн томуу шиг хүнээс хүнд халдварладаг болж болзошгүй гэж эмч нар болгоомжилж байгаа юм. Шувууны томуугийн халдвар авсан тохиолдолд нас барах эрсдэл 50 хувьтай байдаг бөгөөд халдвар авсан бараг бүх тохиолдол өвчтэй шувуутай хавьтсанаас үүдэлтэй байдаг ажээ. Гэхдээ сүүлд илэрсэн тохиолдол шувууны томуу хүнээс хүнд халдварлаж “сурсан” болохыг харуулсан байна.
Оргил / Pick’s disease/
Гоё нэртэй энэ өвчин энэ жагсаалтын хамгийн ер бусынх нь аж. Ийм онош тавиулсан хүн шавар шавхай, цаас, цавуу, буйдангийн бүрээс гээд хүнсний бус зүйлс идэх тэвчихийн аргагүй хүсэлд автдаг байна. Энэ өвчин хоол хүнсний эмгэг өөрчлөлт болохоос сэтгэцтэй ямар ч холбоогүй ажээ. Эрдэс бодис эрс дутсантай холбоотой болов уу гэж мэргэжилтнүүд үздэг ч чухам юунаас үүссэн өвчин болохыг өнөө хэр нь тогтоож чадаагүй, эмчлэх арга ч байхгүй байна.
Дархлаа сулрах өвчин / Autoimmunity /
Энэ ерөнхий нэрийн ард дархлаа сулрахаас эхлээд тодорхой эрхтний үйл ажиллагаа хямрах хүртэл олон өвчин нуугдаж байдаг. Хүний дархлааг сулруулдаг нь энэ өвчний онцлог ажээ. Архаг ужигт тооцогддог энэ өвчин маш их өвдөлт өгдөг бөгөөд эмч нар шинж тэмдгийг нь намжаахаас өөр арга хэмжээ авч чаддаггүй байна.
Солио өвчин / Schizophrenia/
Сэтгэцийн хамгийн нууцлагдмал эмгэгүүдийн нэг гэж мэргэжилтнүүд үздэг. Өвчтөн бодит байдал, төсөөлөл хоёроо ялгахаа больдог. Солио өвчний үед хий юм үзэх, ярьж буй зүйл нь замбараагүй, сэтгэл хөдлөл илрэхгүй эсвэл хэт их сэтгэл хөдлөлтэй болох зэрэг янз бүрийн шинж тэмдэг илэрдэг. Солио өвчин туссаныг “үзэмжээр” оношилдог болохоос, өвчтөнд тавих тодорхой оношийн тест байдаггүй ажээ.
Крейтцфельдт-Якобын өвчин
Тархины энэ ховор өвчнийг ихэвчлэн “үхрийн галзуу” гэж нэрлэдэг. Учир нь хүн үхрийн махнаас энэ өвчний халдвар авдаг байна. Юуны түрүүнд, хүний тархи болон нугасны хальс гэмтдэг ажээ. Ийм өвчин туссан хүн эмчилгээ байхгүй, эмч нарт авах ямар ч арга байдаггүй учир нас бардаг байна. Крейтцфельдт-Якобын өвчин нь ховорхон буюу нэг сая хүнд 1-2 тохиолдол илэрдэг ажээ.
Архаг ядаргааны хам шинж
Хүмүүс бидний дийлэнхэд өдөр бүр ийм мэдрэмж төрдөг учраас аюултайг нь тэр бүр мэддэггүй тийм өвчин юм. Архаг ядаргааны хам шинж өвчин нь эмч нар бие махбодийн тодорхой шинж тэмдгээр тайлбарлаж чаддаггүй бөгөөд оношийг голдуу өвчтөнд илэрч байгаа зовиурыг үндэслэж тавьдаг байна. Энэ өвчин зүгээр нэг ядарч байгаа байдлаар илэрдэггүй, өвчтөнийг хэдэн өдөр орноосоо босч чадахгүй байдалд хүргэдэг ажээ.
Моргеллоновын өвчин
Сүүлийн үед нэлээд өргөн тархсан энэ нууцлаг өвчин шинжлэх ухаан-зөгнөлийн романаас хуулсан гэмээр шинж тэмдэгтэй. Өвчтөнүүд арьсан дор нь ямар нэг юм хөдөлж яваад байна гэсэн зовиур хэлдэг бол, ил шархнаас өт шиг нарийхан юм унадаг байна. Эмнэлгийн байгууллагын зарим төлөөлөгч энэ бүхэн тархитай холбоотой гэж тайлбарладаг боловч үнэндээ эдгээр шинж тэмдэг нь зохиомол бус, жинхэнэ гэж дийлэнх нь үздэг байна.
URL: