Алдагдлаа ард иргэдээс

зах зээлИрэх сараас шатахууны үнэ 200-300 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг амнаас ам дамжин өртөөлсөөр… Харин энэхүү цуу үгний ард ямархан үр дүнд хүрэх гээд байгааг бодох хэрэгтэй мэт. Мэдээж энэхүү үг нь ард иргэдийн чихэнд хоногшиж бүр нэг хэвийн мэт болох үед нь нэмэх гэсэн башир арга ч байж болохоор. Гэтэл өнөөдөр нийгмийн нэгэн бурангуй гэмээр ёс тогтсон. Тэр нь “алдагдлаа ард иргэдээс” гэдэг арга ухаан.

Энэхүү арга ухааныг эрхэм төрийн түшээд анх загалмайлсан гэж хэлэхэд нэг их буруудахгүй болов уу. Учир нь сонгуулиар өөрийн Пи-ар-ыг хийж чамгүйхэн мөнгө зарлагаддаг. Харин түүнийгээ өндөр суудалд суусан хойноо ард түмний татварын мөнгөнөөс цэвэрхэн аргагүй хулгай хийж өөрийн алдагдлаа мөн дараа сонгуулимйнхаа ПИ-АР-д зориулан нөөцлөх ухаанаа олсон. Харин наймаачид энэхүү овжин арга ухааныг суралцснаар бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх аргаа дор бүрд нь олдог төдийгүй түүнийгээ тайлбарлахдаа ихэд гаршсан гэхэд болно.

Өмнө жилүүдэд өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг валют гэхээсээ илүүтэй шатахууны үнэ нэмэгдсэн тиймээс тээвэрлэлтийн алдагдал хүлээхгүй гэж хэмээн аргалдаг байсан бол одоо валютын ханш нэмэгдсэн мөн дээр нь шатахууны үнэ намраас нэмэгдчихвэл бүр ч үнийн хөөрөгдөл газар авах нь ойлгомжтой.

Гэтэл өдрөөс өдөрт өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж байгаа өнөөдрийн нийгэмд ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож байгааг эрхэм засгийн эрхэнд суугчид харахгүй байгаа юм уу? Эсвэл харсан ч хараагүй мэт нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөд байгаа юм уу? гэдгийг асуумаар…

 

 

ЧОЙ

 


URL:

Сэтгэгдэл бичих