Сyмогийн холбоо Ама Бямбадоржийн хуримыг хоригложээ

Манай алдар нэртэй, том цолтой бөхчүүдийн хөвгүүд мэргэжлийн сүмод хүч үзэн нэр алдарт хүрдэг. Тэдний бараг тал нь япон бүсгүйг ханиараа сонгож олон монгол эмэгтэйн зүрхийг шархлуулж үндсэрхэг заримынх нь зэвүүг хүргэдэг. Хаа очиж манай их аварга Асашёорюү цусаа цэврээр үлдээж сайхан монгол бүсгүйтэй дэр нэгтгэсэн нь монголчуудынхаа хайрыг татах бас нэгэн шалтгаан болсон билээ. Харин баян японы хүргэн болсон Хакухо Даваажаргалыг манайхан тийм ч сайнаар ярьдаггүй юм билээ. Сүмогийн ертөнцөд бас л нэгийг дуулгах залуу Ама Бямбадоржийг зөөлөн дөлгөөн зантай хэмээн монголчууд төдийгүй япончууд ч их хайрлан хүндэлдэг. Энэ утгаараа япон бүсгүйчүүд ч түүнийг ээрүүл шиг эргүүлдээд тусыг эс олов. Тэрээр монгол бүсгүйгээ сонгосон. Нэртэй хүний зүстэй хүүгийн хайрыг татаж хамтын амьдралаа эхлүүлэх гэж байгаа тэр азтай бүсгүй Баттуул Японы Иватэгийн их сургуульв олон улсын сэтгүүлч мэргэжлээр сурдаг бөгөөд энэ хавар суцргуулиа дүүргэх аж. Өөртэйгөө адил даруухан, бас чамгүй боловсролтой гэнэ лээ. Тэд жилийн өмнө сүй тавьснаа зарласан бөгөөд энэ хугацаанд охин нь ч мэндэлсэн. Сүй тавих үеэрээ 2011 оны тавдугаар сарын 28-нд хуримаа хийхээр товлосон ч хурим хойшлогдлоо. Учир нь сүмогийн ертөнцөд гарсан олон асуудлуудаас болж Сүмогийн холбооноос тэдний хуримыг хориглосон байна. Ама Бямбадорж ч байдлыг хүлээн авч хуримаа хойшлуулсан байна. Тэрээр харин 5 сарын 15-нд хайртай бүсгүйнхээ төрсөн өдрийг найз нөхдийнхөө хүрээнд нижгэр тэмдэглэн өнгөрүүлжээ. Удахгүй хоёр улсыг хөдөлгөсөн нүсэр хуримын зар дуулдах биз ээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих