Эхийгээ нас барснаас хоёр жилийн дараа хүү нь төржээ
Харамсалтай нь энэ үед эмэгтэйд тархины хавдартай хэмээн оношлогдож хүүхэдтэй болох төлөвлөгөөгөө хойшлуулсан байна. Хагалгаанд орж эмчлүүлсэн ч бие нь сайжирахгүй байсаар нас барсан байна. Эхнэр нь нас барахаасаа өмнө өөрийнхөө эсийг ашиглахыг зөвшөөрчээ. Эхнэрийнх нь эсийг үр шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд хэрэглэхийн тулд авч, хөлдөөн хадгалагдсан байжээ. Хуулиар Нисима үүнийг хүлээн авах эрхгүй байсан юм. Учир нь энэ хөлдөөсөн эсийн эхийг орлох хүн нь хамт байж байж авах ёстой юм байна.
Гэхдээ эцэст нь түүнд Израиль улсын нутаг дэвсгэр дээр ашиглахгүй гэсэн нөхцөлтэйгээр эхнэрийнх нь эсийг түүнд өгсөн байна. Эхийг орлох хүнийг тэрбээр Америкаас 30000 доллараар хөлсөлсөн байна. Үүний үр дүнд нэгэн хүү хорвоод мэндэлжээ. Хүүг төрөхөд Нисима болон Керены эцэг эх байлцсан байна. Нисима ярихдаа надтай адилхан ч ээжтэйгээ илүү адилхан юм гэжээ.
URL: