Таны нөхөр муухай ааштай юу?
Хүүхнүүд л хааяа нөхрөө муухай ааштай гэхчлэн ганц нэг дуугарахаас биш эр нөхрүүд нь хэзээ ч өөрсдийгөө муухай ааштай гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй.
Хэрэв тэдэнд “Чи муухай ааштай” гэж хэлбэл “Би тийм муухай ааштай гэж үү?!…” хэмээн гайхан дуу алдацгаадаг. Харин түүний муухай ааштай болохыг нотлохыг оролдох юм бол, “Овоо босгоогүй бол шаазгай юунд суух билээ” хэмээн цэцэрхэж буруугаа хүүхнүүд рүү чихдэг.
Ерөөс ямар ч тохиолдолд эрчүүд эхнэртээ л хамаг муугаа тохохыг оролддог нь гэм биш зан шүү дээ. Ингэхэд ямар эр нөхрийг муухай ааштай нөхөр гэх вэ? ердийн нэг тоглоом шоглоод ч юм уу, хор шарыг нь малтах төдийхөнд уурлаж уцаарлахын бол муухай ааш гэх нь юу юм.
Тэгвэл ямар хүнийг муухай ааштай гэх вэ? бүсгүй та хэрэв эр нөхрөө муухай ааштай нөхрүүдийн тоонд ордог эсэхийг мэдэхийг хүсвэл доорх хэдэн санамжуудыг уншаад нөхрөө сайтар ажиглах юм уу, аягладаг ааш араншинг нь эргэн санаарай.
1. Таныг гэртээ ч юм уу өрөөндөө цэцэг худалдаж авахад дэмий юманд мөнгө үрлээ гэж дургүйцэж байвал,
2. Найз нөхөдтэйгээ юм уу ажлын газрынхантайгаа наргиж цэнгээд оройтож ирэхэд тань уурлаж байвал,
З. Таныг ямар нэгэн ёслолын ажиллагаанд оролцох болоод олигтой өмсөх хувцас байхгүй хэмээн үглэхэд дургүй байвал,
4. Шүдээ угаачихаад оогоо таглахгүй орхичихсон байна гэж уцаарлаж байвал,
5. Эмэгтэй хүнийг хүндэлж бай гэхэд чамаар заалгахгүй гэж сөргөлдөж байвал,
6. Хэрэгтэй юмыг нь хаана тавьснаа мартчихаад эрж байхад хажууд чинь ирчихээд үглээд байвал,
7. Найз бүсгүйтэйгээ сэтгэлээ дэлгэн хуучилж хэдэн минут утсаар ярьсны төлөө утсаар дэмий чалчаад хэмээн уурлаж байвал,
8. Айлынхаа залууг ажилсаг, авгайдаа тус нэмэртэй гэхчлэн магтахад чинь дургүйлхэж байвал,
9. Өмдийг нь угаахдаа халаасанд нь байсан зүйлийг хамт угаасны төлөө уурлан бухимдаж байвал,
10. Өглөө хиртэй цамцаа өмсөх гэж байгааг нь хараад наад цамц чинь хиртэй байна, өөр цамц өмс гэж хэлэхэд чинь угаачихгүй юугаа хийж байсан юм бэ гэж уцаарлавал,
11. Өнөөдөр ажил дээрээ оройтох уу, оройтохоор бол утасдаарай гэсний чинь төлөө уурлаж байвал,
12. Угаах гэж байгаад өөрийнх нь хоол иддэг аягыг хагалахад салгалсан гэдэг нь хэмээн уурлаж байвал,
13. Хэзээ ирэхээ хэлээгүй байж шөнө оройтож ирчихээд хоол бэлэн байлгасангүй гэж уурлаж байвал,
14. Эмэгтэй хүнтэй утсаар ярьсных нь дараа хэнтэй яриа вэ гэж асуухад чамд хамаагүй гэж уурлаж байвал,
15. Хоёулаа хамт дэлгүүр оръё гэхэд чинь завгүй байна гээд төвөгшөөж байвал,
16. Орой унтахынхаа өмнө нүүр амныхаа будаг шунхыг янзалж унтлагын хувцсаа өмсөх хооронд юугаа хийгээд удаад байгаа юм бэ гэж төвөгшөөж байвал,
17. Амьдрал болж бүтэхгүй, мөнгө төгрөгний хүрэлцээ муу хэцүү байна гэж найз бүсгүйдээ хэлсний чинь төлөө уурлаж байвал,
18. Өнөөдөр ажил дээрээ оройтох нь шиг байна тосоод аваарай гэхэд чинь юугаа хийгээд оройтоод байгаа юм гээд уурлаж байвал,
19. Эгчийн хүүхдийн төрсөн өдөр нь болж байхад чинь бэлэг сэлт бэлдчихгүй гэж таныг буруутган уурлаж байвал,
20. Байх ёстой юм байрандаа байхгүй алга болчихсон байна гэж юм эрж бухимдсан уураа танд гаргаж байвал,
21. Манай ажлын газрын хэдэн хүүхэн маргааш манайхаар ирэх гэнэ ээ гэхэд чинь, баяр болж байгаа биш юугаа хийж айл хэсэж байдаг юм бэ гэж дургүйцэж байвал,
22. Ажлаа тараад нэг нөхрийндөө очиж амралтыг нь тэмдэглэж байгааг дуулаад юун завтай юм гэж уурлаж байвал,
23. Таны өөрийн чинь ах дүүс ямар нэг тусламж хүссэнийг сонсоод дандаа тэгж байх юм гэж уурлавал,
24. Таныг оо энгэсэг будаг шунханд багагүй мөнгө зарцуулсныг дуулаад дургүйцэж байвал,
25. Гал зууханд орж ирээд цэвэрлээгүй сав суулга хараад, хоол ундаа идчихээд дор нь аяга халбагаа угаачихсангүй гэж уурлавал тэр нөхөр хамгийн муухай ааштай.
URL: