Нийслэлийн зургаан дүүрэгт цахилгаан тасарчээ

2461_3733Өнгөрсөн бямба гаригаас ням гаригт шилжих шөнө цаг агаар таагүй болж, нийслэлд төдийгүй зарим аймагт байгалийн аюулт үзэгдэл болсон байна. Тухайлбал, Архангай аймгийн Хашаат суманд хүчтэй аадар бороо орж, салхи салхилсны улмаас гурван машин хийсч, нэг хүн амиа алджээ. Мөн айлуудын гэр, байшин нурж, 10 орчим хүн гэмтсэнээс гадна 100 гаруй бог мал салхинд уруудсан байна. Одоогоор аймгийн Онцгой байдлын газраас ажлын хэсэг гарч ажиллаж байгааг мэдээллээ. Харин зүүн аймгуудад түр зуурын мөндөр ороод өнгөрсөн бол баруун аймгуудын нутгаар цаг агаар тогтуун байжээ.

Харин нийслэлийн хувьд цахилгаан тасарсан дуудлага олноор иржээ. Нийслэлийн шуурхай удирдлагын төвөөс мэдээлж буйгаар бүх дүүргээс УБЦТС компанитай холбоотой гомдол, мэдээллүүд иржээ. Өчигдөр өглөөний байдлаар тогоо залгуулах 10 гаруй хүсэлт ирээд байгаа талаар мэдээлсэн юм. Цахилгаантай холбоотой санал, хүсэлт гаргаж буй иргэдийн олонх нь яаралтай үед УБЦТС компанид дуудлага өгөх боломжгүй байгааг онцолсон байна. Тодруулбал, компанийн лавлах 70047004 утс анд амралтын өдөр эсвэл оройн цагаар холбогдож болохгүй байгааг иргэд дуулгажээ. Энэ талаар УБЦТС компаниас тодруулахад “Уржигдар шөнийн байдлаар цахилгаан тасралт хотын төвөөр гайгүй. Харин захын гэр хорооллуудаар шугам тасарч, кабелийн утас гэмтсэнээр цахилгаан тасарсан. Шуурхай бригад гарчихсан ажиллаж байна. Лавлах утасны хувьд иргэд бүрэн гүйцэд сонсоогүйгээс оператортой холбогдож чаддаггүй. Цаг өдөр харгалзахгүй лавлах утас ажиллаж байгаа” гэв.

 

 

Б.ЗАЯА /ЗУУНЙ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих