М.Зоригт фэйсбүүкийн “найз”-аа шүүхэд өгнө

20140728020403УИХ-ын гишүүн М.Зоригт фэйсбүүк хуудаснаа Бор Лосол нэртэй иргэнийг шүүхэд өгөхөөр болжээ. Учир нь “Энэ хүн бол төрд гарсан олигархийн жинхэнэ төлөөлөл. Төр засгийг яг л хувийн компани болгож, хувийнхаа бизнесийн эрх ашгийн төлөө хууль батлуулж чадаж байна. Сүхбаатар аймгаас сонгогдоод ураны асуудлыг идэвхжүүлсэн хүн. Түүний эрх ашиг нь Эрдэнэцагааны нутаг дахь алдарт Лхачивандад уулаас эхлээд хилд тулгаад шатдаг занарын хайгуулын зөвшөөрлийг алгасаад шууд олборлох хуулийг батлуулчихлаа. Энэ лицензийг дөрөвдүгээр сард авсан учир ашигт малтмалын хуулийг ноцтой зөрчиж байна. Одоо Хятадтай хилийн бүсийн менежментийн гэрээ хийх гэж байна” хэмээн Бор Лосол  өөрийн фэйсбүүк хуудаснаа бичсэн юм. Харин М.Зоригт гишүүн “Энэ хүн намайг шалгуул. Эсвэл би түүнийг шүүхэд өгнө” гэсэн юм.

 

Б.Даваа

agshin.mn


URL:

Нэр: hogiin hujaa zantai Огноо: 11 December 2014

Hogiin hujaa zantai novsh shuu. Tsus ug garval hezeed l tsuhalzah um.

Сэтгэгдэл бичих