А.Ганчимэгийн төрсөн өдрийн бэлэг “бүжиг” байв

УДЭТ-аар овоглогдож явсан авьяаслаг залуу жүжигчин бол  А.Ганчимэг.  Тэрбээр 1990 онд Улаанбаатар хотод төржээ. Анх хуучин циркийн акробатын дугуйланд явдаг байсан гэдэг. Мөн гурван жил нугарч байгаад орхисон юм. Түүнийг ээж нь Хүүхдийн ордны драмын дугуйланд оруулсан бөгөөд 2010 онд Соёл урлагийн их сургуульд суралцаж жүжигчний мэргэжлийг эзэмшсэн.

Түүний анхны уран бүтээл нь “ Халуун сэтгэл” кино. Үүнээс хойш “Помогите нам 2” буюу “Хуваарьгүй нислэг”, “Хэцүү анги”, “Амьдралын амт” Нэг хоёрын гурав аа” зэрэг кинонд тоглосоноор нь үзэгчид сайн танина. Мөн богино хэмжээний кино “Анхны болзоо”, “48 цаг”, “Flower”, ‘’Thank you mum’’ гэх кинонуудад тоглосон.

Харин тэрбээр Улсын драмын эрдмийн театраас “Хувьсал” продакшнд харьяалагдах болсон юм. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд дүр бүтээсэн бол өдгөө өөрөө зохиолын бичсэн “Зүрхээр наадагч” киноны зураг авалттай байгаа. Тэгвэл өчигдөр түүний төрсөн өдөр тохиосон юм. Түүнд завгүй байсан кино группынхэн “гэнэтийн бэлэг” барьжээ. Энэ тухай тэрбээр ” Зүрхээр наадагч”-ддаа маш их баярлалаа. Их ажлын хажуугаар үнэхээр гэнэтийн бэлэг барьж чадсан уу. Эрчүүдийн бүжиг сак байсан” хэмээв.

Мөн түүний фэнээс төрсөн өдрийн гайхалтай мэндчилгээг илгээсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих