Саалийн үнээнүүд толгой цусдана

Өнөө цагийн Монголын хур баячууд хөрөнгө мөнгөтэй болж өсч өндийсөн түүх нь Монголын саалын үнээ нэртэй цөөн хэдхэн үйлдвэр аж ахуй нэгжүүдтэй холбогдож байдаг. Би баян, би үнэхээр ариун цагаан хөдөлмөрөөрөө тербумтан болсон юм хэмээн ярих дуртай нөхдүүд тэгвэл үнэн хэрэгтээ төрийн өмчит нэр бүхий хэдхэн үйлдвэрүүдээр дамжин хөлжсөн гэдгийг нь хэн бүхэн мэддэг болсон. МИАТ, Төмөр зам, Эрдэнэт үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр гээд нэр бүхий цөөн хэдэн үйлдвэр компаниуд өнөө цагийн Монголын тербумтнуудыг бэлтгэдэг газар болсныг ч нуух арга байхгүй. Гэхдээ төрийн өмч хөрөнгөөс идэж уусан юм бол ханаж цадах сэтгэл бас байх ёстой гэдэгийг сануулсан үйл явдлууд ч одоо ар араасаа босч ирж мэдэхээр боллоо. Эх сурвалжууд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн өмнөх дарга удирдлагууд, одоогийн дарга захирлуудыг АТГ-т шалгаж эхэлсэн болохыг хэлж байна. Тэд төрийн өмчит үйлдвэрийн газраас хувьдаа мөнгө завшиж, үндсэндээ үйлдвэрийн үйл ажиллагааг дампуурлын эрмэг дээр аваачсан сурагтай байна. Тус үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ганболд гэгч компаний нийт эргэлтийн хөрөнгийн хэмжээг эрс багасгаж, зах зээлийн үнээс хэт өндөр үнээр түүхий эд авдаг байсан нь тодорхой баримтаар батлагдаж байгаа гэнэ. Одоо ч гэсэн тус компаний удирдлагууд энэ мэтийн шахааны бизнесийг цэцэглүүлж хаана ч байхгүй үнээр бүтээгдэхүүн худалдан авч дундаас нь ашиг олдог байдал байгаа сурагтай. Бүр асуудал нь хяналтаас гараад ирэхлээр улаан цагаандаа гарцан үйлдвэрийн 150 сая төгрөгөөр хувьдаа орон сууц, граж худалдаад авцан хөхөрч байж гэнэ. Ийм байдлаар Монгол улс хөгжиж төрийн өмчит үйлдвэрийн газарууд ашигтай ажиллаж гийгүүлнэ гэдэг үлгэр байхаа!


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих