Манай ерөнхийлөгч айл хэсэх донтой болжээ

Эрхэм ерөнхийлөгчийн айчлалыг энэ хүрээд зогсохгүй гэж бодсон чинь үгүй юм шиг байна. Элбэгээ ерөнхийлөгчийн Монгол эр хүн шиг энэ сайхан чанар нь дэлхийг тойрхоос нааш арилахгүйнээ. Монгол эрчүүд маань цэрэгт татагдхаараа тэнцэх тэнцэхгүйгээ мэдэхгүйч байсан хамаагүй нутаг голын айлуудаа бүгдийг нь дуустал хэсэж байж харьдаг зан чанартай хүмүүс. Харин Монгол төрийн тэргүүнд нь маань тэр чанар нь яг хадгалаастайгаа байдаг бололтой юм. Хамгийн гол нь айл хэсэх , албан ёсны айлчлал хийх хоёрын хооронд хэр зэрэг ялгаа байх ёстой юм бэ гэдгийг л хэлж сануулаад нэмэр алгаа. Ямар ч айлчлалаас тэр гээд хэлчих ядаж ганц үр дүн гарч байх ёстой баймаар юм. Гэтэл эрхэм ерөнхийлөгчийн энэ их аялан тоглолтоос нь ийм тийм үр дүн гарсан талаар сайн мэдээ чихэнд ирэхгүй юмаа. Үнэндээ сүүлийн үед эрхэм төрийн тэргүүнээ Монголын ард түмэн олж хархаа байлаа. Элбэгээ ерөнхийлөгчийн явсан газарууд нь Азийн биш дэлхийн Их гүрнүүд. Хятад , Орос, Америк гээд энэ муу Монголтой харьцахийн аргагүй газрууд. Харин тэр их гүрнүүдэд хийсэн айлчлалаасаа ард түмэндээ ямар асуудал шийдэж ирж байгааг нь асуувал ичмээр юм хэлэх байх. Орост айлчлаад яав, Дараа нь Америкруу яваад бас яав. Одоо Укрианд айлчлана гэж байна яах вэ, араас нь залгаад Бельги явах юм гэнэ. Юу авч ирэх вэ? Үнэндээ ингэж хийрхэж хэсээд улс орон сайхан болчихдог бол яая гэхсэн. Гэтэл харамсалтай нь энэ бүх айлчлалын хөлөнд төсвийн данс улайж дуусч байх шиг байна. Тэр айлчлалын бүрэлдэхүүн нь нүсэрийг яана. Ядаж байхад тэргүүн хадагтай нь хүртэл хувьдаа гэрэл зурагчинтай, үсчинтэйгээ, нүүр будагчтайгаа, бараг л тогоочтойгоо явхаа дөхөхийн. Тэр бүх хүмүүс ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтаж багаар бодоход хоногын 500 доллорын үнэтэй буудалд байрлаж байгаа. Анхнаасаа Орост хийсэн айлчлал нь төсөв хэтрүүлсэн гэгдэж байсан. Одоо бол бүр замаа алдаж байгаа байх! Айлчлаад айлчлаад үр дүн гардаггүй юм бол айл хэсэж яваад байхын хэрэг юу байнаа?


URL:

Сэтгэгдэл бичих