Дүнжингараваас өөр бүтээн байгуулалтгүй “Мон-Уран”-д Япон хамтрагч нь итгэл муутай ханджээ

8695a165-2d69-412f-a329-a7f51e369541Өнгөрсөн хавраас хойш “Мон-Уран” ХХК нь нийслэл хотод 68 давхар “Монгол тауэр” хэмээх барилга босгох тухай сурталчилж эхэлсэн.

Тэр үед УИХ-ын гишүүн, тус компаний эзэн Б.Наранхүүг Их хуралд орчихоод сонгогчдынхоо төлөө дуугардаггүй байж, өөрийн компанийн эрх ашгийн төлөө л яваад байх юм хэмээх шүүмжлэл өрнөж байсан.

Нээрээ ч тэрбээр УИХ-ын гишүүний сэнтийгээ ашиглаад компанидаа “бүтээн байгуулагч” гэсэн статус алж авахаар уйгагүй зүтгэж байх шиг.

 

“Мон-Уран” компанийн хувьд өмнө нь нийслэл хотын төвд газар олж, өөрийн болгоод улмаар үнэтэй зардаг гэдгээр л олон нийтэд танигдсан түүхтэй.

Улмаар Дүнжингарав хэмээх худалдааны төвийг барьж эхэлсэн.

Тус цогцолбороо хугацаандаа дуусгаж чадаагүй ч УИХ-д сонгогдсоныхоо дараа барьж байгуулж дуусгасан.

Дүнжингаравыг нийслэлийн усны нөөц сангийн дээр зөвшөөрөлгүй баригдсан хэмээн хэл ам таталсан ч зүгээр л нээгдчихсэн.

 

Тэгвэл түүний  дараагийн  төсөл нь 68 давхар “Монгол тауэр” цамхаг болох аж. Японы “Никкен Секкей” компанитай тус компанийн байгуулсан гэрээний дагуу Үндэсний соёл, амралтын хүрээлэнд энэхүү барилгыг барихаар төлөвлөжээ. Монголын хамгийн өндөр барилга болох энэ цамхагийн барилгын ажлыг энэ онд багтаан эхлүүлж, 2018 оны арванхоёрдугаар сард дуусгахаар төлөвлөсөн гэнэ. Гэхдээ Япон хамтрагч нь “Мон-Уран”-д итгэл муутай байсан гэх яриа энэ өдрүүдэд сонсогдож байна.

Учир нь Х.Наранхүү Монголд тийм ч сайн нэртэй биш, хүүхдийн паркийн газраас хууль бусаар өөрийнх болгосон гэх зэрэг “хусавч арилахгүй” муу нэрийг нэгэнт зүүсэн. Энэ мэтээс болоод Японы компани хойрго хандсан сураг байна.

Гэвч Б.Наранхүү Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг тус улсад айлчлах үед УИХ-ын гишүүнийхээ хувьд дагалдан очоод цамхагийнхаа хөрөнгө оруулалтыг шийдүүлж чадав бололтой.

gereg


URL:

Сэтгэгдэл бичих