Монголчууд удахгүй жилд 100 сая тонн нүүрс экспортолно

Монгол нүүрсний талаар зургаан сарын хугацаанд гурав дахь удаагаа олон улсын түвшинд авч хэлэлцлээ. Монголын нүүрс дэлхийн нийтийн анхаарлын төвд орсныг эдгээр уулзалтууд харуулж байна.

Өчигдөр Coaltrans Mongolia уулзалт анх удаа боллоо. Уулзалтад манай улсын уул уурхайн салбарынхнаас гадна олон улсын тээврийн нэр хүндтэй компаниуд, нүүрс тээвэрлэлт, олборлолтын шинэ технологи санаачлагчид хүрэлцэн ирсэн юм. Манай улсын хувьд нүүрс тээвэрлэлтийн хувьд нэлээд асуудал байгааг гадныхан гадарлаж байгаа.

Урд хөрш рүү ачааны машинаар нүүрс тээвэрлэх нь байгаль экологи болон хүний амь насанд сөргөөр нөлөөлж байгаа билээ. Энэ оны байдлаар манай улс 20 сая орчим тонн нүүрс олборлож, экспортолсон бол ирэх жилүүдэд 100 сая тонн нүүрсийг нэг жилд олборлох зорилттой байгааг Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон манай Засгийн газрын төлөөллүүд гадныханд, танилцуулсан юм.

Уулзалтын үеэр Тавантолгойд нүүрс олборлох оператор компанийн тоог нэмэх үү гэх асуултыг гадныхан “Эрдэнэс МГЛ” компанийн захирал Б.Энэбишд олон удаа тавьж байна.

Т.Есөн-Эрдэнэ


URL:

Сэтгэгдэл бичих