Баянзүрх дүүргийн халуун усыг хязгаарлалаа

Нийслэлд улсын төсвийн хөрөнгөөр авто замын засвар болон дулааны төв шугамыг өргөтгөж, шинэчлэн засварлах ажлыг хийж буйтай холбоотойгоор хэрэглээний халуун усыг тодорхой хугацаагаар хязгаарлаж байгаа.

Тэгвэл хуваарийн дагуу уржигдраас Англи, Болгар, Өмнөд Солонгосын Элчин сайдын яам, Арслантай гүүр, XII, XIII, XXV хороолол, Жуковын музей, нэг, хоёрдугаар эмнэлэг, “Хаан палас”, Баянзүрх дүүргийн эмнэлэг, Шинжлэх ухааны академи, “Эко констракшн”, “Баянзүрх хороолол”, Батлан хамгаалах яам орчмын орон сууц, албан газруудын усыг хязгаарлалаа.

Энэ хязгаарлалт ирэх 1-ийг хүртэл үргэлжлэх аж.

Харин энэ сарын 25-наас ирэх сарын 6-ны хооронд “Тэнгис” кинотеатр, “Tedy” төв, Урт цагаан, Засгийн газрын авто бааз, “Metromall” дэлгүүр, хүнсний дөрөвдүгээр дэлгүүр, арваннэгдүгээр хороолол, Хөгжим бүжгийн коллеж, Хятад, АНУ-ын Элчин сайдын яам, 100-н айл, Сансарын тунель орчмын айл өрх, албан байгууллагын хэрэглээний халуун усыг хязгаарлана.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих