Жүрж архи гаргадаг шидтэй

12838

Исгэлэн амттай, сэрүүн чанартай. Уушгийг зөөллөж, архийг гаргана. Мөн үрэвслийг дарж, хорыг тайлан, ханиалгыг зогсоохоос гадна нурууны өвдөлтийг намдаана. Хүйтэн чанарын өвчтэй хүмүүс /аргын тал дутмаг/ хэрэглэж болохгүй.

Зүрхний өвчин ба хорт хавдрын эсрэг антиоксидант амин дэм болсон С витаминыг хангагч хамгийн гол бүтээгдэхүүн ба жүржийн шүүсээр хор саармагжуулах болон үе мөчний өвчин эмчилхэд нэн тустай. Жүржийн шүүс нь цусны судсыг бэхжүүлдэг бөгөөд цусны даралт ихтэй, элэгний өвчтэй хүнд уухыг зөвлөдөг.

Жүржийн хальс нь ходоодны шингэнийг нэмэгдүүлж, ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг. Даралт ихсэх болон судас хатуурах өвчлөлийн үед тустай. Таргалалтыг багасгадаг, цусан дахь холестирины хэмжээг багасгадаг. Мөн С, А, В витаминаар баялаг.


URL:

Сэтгэгдэл бичих