“Эрэл банк” нэрээ сольж “Ариг банк” болсон шалтгаанаа тайлбарлаагүй?
Эрэл группын үүсгэн байгуулсан “Эрэл” банк нэрээ сольж “Ариг” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулах боллоо. Одоогоор Улаанбаатар болон орон нутгийн салбаруудын хаягийг шинэчлэн солиогүй байна.
Банкны зүгээс ямар шалтгаанаар нэрээ сольж байгаа талаар мэдээллийг өгөөгүй ч Эрэл банкийг олон нийт Эрэл компаний банк гэсэн явцуу хүрээнд хардаг нь санхүүгийн зах зээл дахь үйл ажиллагаанд нь хязгаар болдог гэдгийг эх сурвалж онцолж байна.
Тэд ийнхүү компаний нэрнээсээ салж илүү бие даасан байдлаар эрчимтэй үйл ажиллагаа явуулахыг зорьж байгаа гэнэ.
Ариг гэдэг нь Ариг гам, цэвэр тунгалаг, цэнгэг гэсэн агуулгатай Монгол үг болохыг Я.Цэвэлийн тольд тэмдэглэсэн байна.
URL: