Хүүхэд зодсон “Энэрэл” асрамжийн төвийн багшид нэг жилийн ял оноожээ

uls_53cdc093088c0_1Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн харъяа “Энэрэл” төвд нийгмийн ажилтнаар ажиллаж байсан Ц.Энхтуяа нь энэ оны гуравдугаар сарын наймны өдөр тус төвд амьдардаг насанд хүрээгүй, бүтэн өнчин, 15 настай О.Бямбадоржийг “цэвэрлэгээ хийсэнгүй” гэх шалтгаанааралгадах, үсдэх, өшиглөх зэргээр зодсон талаарх мэдээлэл хэвлэл мэдээлийн хэрэгсэлүүдээр олонтаа гарсан билээ.

Орхон аймгийн прокурорын газраас дээрх хэрэгт хяналт тавин ажиллаж, нийгмийн ажилтан Ц.Энхтуяагийн үйлдэлд өнгөрсөн зургадугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн  ум дундын 14 дүгээр шүүхэд шилжүүлсэн байна.

Ц.Энхтуяад холбогдох хэргийг Сум дундын 14 дүгээр шүүх энэ сарын 18-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Ц.Энхтуяаг бусдыг илтэд үл хүндэтгэн, ялимгүй зүйлээр шалтаглан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Ингээд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэлж нэг жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн байна.

uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих